СЭЗИС-ийн ДОКТОРАНТУУДЫН ХАМРАГДСАН ТЭТГЭЛЭГ, ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР

ТЭТГЭЛЭГ

Докторант Д.Мөнгөнтуул
Европын холбооны санхүүжилт бүхий Eras-Mundus хөтөлбөрийн Импакт төслийн хүрээнд Испани улсын Канарын арал дахь Universidad de las Palmas сургуульд аялал жуулчлалын чиглэлээр докторын судалгааны ажил хийх тэтгэлэгт хамрагдсан.

Eras-Mundus нь Европын дээд боловсролын чанарыг гуравдагч оронд түгээх, олон улсын хамтын ажиллагаа улс орнуудын дээд боловсролын байгууллага, хүний нөөцийг хөгжүүлэх, ёс заншил түүх соёлын мэдлэгээ хуваалцах, харилцан суралцах зорилгоор судалгаа шинжилгээний чиглэлээр тэтгэлэг олгодог Европын холбооноос санхүүжигддэг хөтөлбөр юм.

Докторант М.Бадамлянхуа
Европын холбооны санхүүжилт бүхий Eras-Mundus хөтөлбөрийн Импакт төслийн хүрээнд Польш улсын Polshiin University of Szczecin сургуульд бизнесийн удирдлагын хүрээнд сулдалгааны ажил хийх тэтгэлэгт хамрагдсан.


Докторант багш Б.Түвшинжаргал
“Erasmus Mundus хөтөлбөрийн Импакт төслийн хүрээнд Португалийн Порто их сургууль”-д Байгууллагын нийгмийн хариуцлагын чиглэлээр докторын судалгааны ажил хийх тэтгэлэгт хамрагдсан.


Докторант багш Ц.Пүрэвтуяа
“Erasmus Mundus хөтөлбөрийн Импакт төслийн хүрээнд Испани улсын Таррагона хотын University of Rovira & Virgila /URV/ их сургууль”-д Өртгийн удирдлагын чиглэлээр докторын судалгааны ажил хийх тэтгэлэгт хамрагдсан.



Төсөл хөтөлбөр

Б.Цогтбаяр /Ph.D/, Г.Жаргалмаа /Ph.D/ нар нь 2012 оноос Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн санаачлагаар хэрэгжүүлж байгаа Монгол улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөлд хамрагдан ажилласан нь докторын судалгааны ажлаа хийж гүйцэтгэхэд илүү боломж олгосон.

 
СЭЗДС-ийн Докторын хөтөлбөр

13381 Монгол улс,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,
1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
СЭЗДС-ийн C байр 801 тоот

Утас: 70008085
И-мэйл: rdp@ife.edu.mn