СЭЗДС-ийн докторын хөтөлбөрийн 2013 оны төгсөгч Б.Мөнхзаяа

Миний бие 2009 онд СЭЗДС-ийн докторын хөтөлбөрт элсэн орсон юм. Хичээл оройн цагаар ажлын дараа орж байсан ч цаг маш хурдан өнгөрдөг. Багш нар, бидэнд асуудлыг системтэйгээр олж харах, судалгаа хийж, нэгтгэн дүгнэх, асуудлуудыг харилцан хамаарлыг логик үндэслэлтэйгээр тайлбарлах чадварыг эзэмшүүлэхийг зоридог. Хичээл бүрээр шинэ шинэ ойлголтыг бидэнд сонирхолтой, хүртээмжтэй хүргэж байсан нь цаашид эрч хүчтэйгээр судалгааны ажлаа хийх үндсийг тавьж өгсөн гэж боддог. Дэлхий нийтэд төдийгүй манай улсад санхүүгийн хямрал болж байсан үед судалгааны ажлын сэдвээ сонгох болсон нь нэг талаас завшаантай хэрэг болсон гэж бодож байна. Судалгааны ажлын сэдвээ “Санхүүгийн хямралын үе дэх арилжааны банкны эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох аргазүй” гэж сонгосон ба жинхэнэ хамгаалалтаас өмнө дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний хуралд 19 удаа хэлэлцүүлж, 12 удаа бүтээлээ хэвлэн нийтлүүлж, 10 удаа тэргүүн болон шагналт байруудыг эзэлж байлаа. Эдгээр эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгүүд нь судалгааны ажлын сайжруулах, шинэлэг болох олон санааг өгч байв. 2013 онд сургалтын төлөвлөгөөнд заагдсан хугацаанд дипломоо хамгаалсан ба удирдагч багш Ц.Батсүх (Ph.D), зөвлөх проффесор Ц.Даваадорж (Sc.D), Д.Гэрэлмаа (Ph.D) нартаа маш их баярлаж явдаг. Судалгааны ажлын гол санаа, хийгдсэн судалгаануудыг бүгдийн удирдагч, зөвлөх багш нар маань чиглүүлж өгч байсан болохоор миний гаргасан амжилтууд эдгээр багш нарын минь гавъяа гэж боддог. Миний хийж буй судалгааны ажлууд докторын зэрэг хамгаалснаар дуусаагүй ба харин ч цаашид энэ чиглэлээр судалгаа хийх, сургалт явуулах эхлэл болсон гэж би боддог.

 
СЭЗДС-ийн Докторын хөтөлбөр

13381 Монгол улс,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,
1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
СЭЗДС-ийн C байр 801 тоот

Утас: 70008085
И-мэйл: rdp@ife.edu.mn