Үйл явдлууд

Багшийн хөгжлийн хэлэлцүүлэг семинар

2017.02.16
Бизнесийн удирдлагын тэнхимийн ахлах багш Б.Нандин-Эрдэнэ "Иррациональ зан төлөв" сэдэвт багшийн хөгжлийн семинарт хүрэлцэн ирж, санал бодлоо солилцсон эрдмийн зөвлөлийн эрхэм гишүүд, эрдэмтэн багш, докторантууддаа талархал илэрхийлье.






Эрдэмтэн багш, докторант, мэргэжилтнүүдийн хамтарсан хэлэлцүүлэг-семинар

2017.02.10
"Үнэт цаасны багц сонголтонд өгөгдлийн уурхайн алгоритмыг ашиглах аргазүй" хэлэлцүүлэг-семинар өрнөлөө. Хэлэлцүүлэг-семинарт МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн зөвлөх профессор, доктор Д.Гармаа, ШУИТИС –ийн КТМС-ийн БУТ-ийн профессор, доктор Б.Энхтуяа, ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн профессор, доктор М.Банзрагч, Монголын үнэт цаасны биржийн гүйцэтгэх захирал C.Даваасамбуу, Голомт банкны Нөөцийн удирдлагын газрын Хувьцаа алтны диллер Г.Мөнх-Эрдэнэ мөн Эрдмийн зөвлөлийн гишүүд, багш, докторантууд хүрэлцэн ирж санал, бодолоо солилцлоо.






Эрдэмтэн багш, докторант, мэргэжилтнүүдийн хамтарсан хэлэлцүүлэг-семинар

2017.02.03
“Ажил олгогч байгууллагын брэнджүүлэлт ажилтны гүйцэтгэлд нөлөөлөх нь” сэдвийн хүрээнд хамтарсан хэлэлцүүлэг-семинар өрнөлөө. Семинарт МУИС-ийн профессор, доктор Ц.Цэцэгмаа, Мобиком корпорацийн хүний нөөц, байгууллагын соёлын газрын захирал С.Мөнгөнчимэг, Монголын маркетингийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Болд, Хаан бакны хүний нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн С.Солонго, Б.Ариунзаяа мөн СЭЗИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, багш, докторантуудын оролцон санал бодлоо харилцан хуваалцсан семинар боллоо.






Хэлэлцүүлэг өрнөлөө

2017.01.27
“Дэд бүтцийн төслийн шийдвэр гаргах үе шатны аргазүйг сайжруулах нь”, “Санхүүгийн тайлангийн мэдээллийн чанарыг үнэлэх, сайжруулах арга замууд” сэдэвүүдийн хүрээнд эрдэмтэн багш, докторантуудын хамтарсан хэлэлцүүлэг- семинар өрнөлөө. Семинарт МУИС-ийн доктор(Ph.D), профессор Л.Оюун, доктор(Ph.D), профессор Б.Оюунцэцэг, MТЗ ТӨХК-ийн дэд захирал Б.Эрдэнэбаяр, ЗТХЯ төмөр зам, Далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Төмөр замын албаны дарга Л.Булганхүү мөн СЭЗИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүд хүрэлцэн ирж, судалгааны ажилд ахиц дэвшил гарахуйц үнэтэй санал зөвлөмжүүдийг солилцлоо.






СЭЗИС-ийн докторын хөтөлбөрт суралцаж буй гадаад докторантуудтай доктоp(Sc.D), процессор Ц.Даваадорж багш “Монголын эдийн засаг” хичээлийн семинар, хэлэлцүүлэг өрнөж байна.

2016.12.21







СЭЗИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Р.Амаржаргал багш докторантуудад “Улсын төсвийн ерөнхий үзүүлэлтүүд, нийгэм эдийн засгийн ач холбогдол, хөрөнгө оруулалтын ерөнхий тойм” сэдвээр лекц уншлаа.

2016.12.07







МУИС Хууль зүйн сургуулийн доктор(Ph.D), профессор Х.Сэлэнгэ багш докторантуудад “Эрх зүйн философи” сэдвээр лекц уншлаа.

2016.12.06







СЭЗИС-ийн докторант Т.Лагнай доктор (Ph.D)-ын зэргээ амжилттай хамгааллаа

2016.10.29
СЭЗИС-ийн докторант МУИС-ийн Бизнесийн сургууль НББ-ийн тэнхимийн ахлах багш Т.Лагнай нь “Компанийн бондын санхүүжилтэд зэрэглэл тогтоох арга зүйн асуудал” сэдвээр Бизнесийн удирдлагын ухааны докторын зэргээ амжилттай хамгааллаа.






Бизнесийн удирдлагын ухааны доктор (Ph.D)-ын зэргээ амжилттай хамгааллаа.

2016.09.29
СЭЗИС-ийн Докторант Д.Нямдорж нь “Монголын бэлчээрийн удирдлага: Экологид суурилсан институцийн зохицуулалтын асуудал (Баянхонгор аймгийн 3 сумын жишээн дээр )“ сэдвээр хамгаалах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, Бизнесийн удирдлагын ухааны докторын зэргээ амжилттай хамгааллаа. Докторын зэрэг горилох бүтээлээ амжилттай хамгаалсан Д.Нямдорж болон удирдагч багш доктор(Ph.D), профессор Ч.Наранчимэг; зөвлөх доктор(Ph.D), профессор Я.Шуурав; доктор(Sc.D), профессор C.Цэрэндаш нартаа баяр хүргэж, цаашдын эрдмийн ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.








Бизнесийн удирдлагын ухааны доктор (Ph.D)-ын зэргээ амжилттай хамгааллаа.

2016.07.06
Санхүү эдийн засгийн их сургуулийн докторант Б.Цогтбаяр "Монгол улсад тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх боломж, арга зам" сэдвээр докторын зэрэг хамгааллаа.





Бизнесийн удирдлагын ухааны доктор (Ph.D)-ын зэргээ амжилттай хамгааллаа.

2016.07.06
Санхүү эдийн засгийн их сургуулийн докторант Г.Жаргалмаа "Тогтвортой аялал жуулчлалын стандартыг монголд нэвтрүүлэх боломж" сэдэвт судалгааны ажлаараа докторын зэрэг хамгааллаа.





Бизнесийн удирдлагын ухааны доктор (Ph.D)-ын зэргээ амжилттай хамгааллаа.

2016.02.02
СЭЗДС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш С.Бямбахорол нь “Үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг өртгийн удирдлагаар дэмжих нь: /Ноос боловсруулах үйлдвэрлэлийн жишээн дээр/ сэдвээр хамгаалах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, Бизнесийн удирдлагын ухааны докторын зэргээ амжилттай хамгаалж, сургуулийнхаа эрдэмтний тоог нэгээр нэмсэн баяртай үйл явдал тохилдлоо.





Судалгааны семинар 6

2016.04.15
Сэдэв: “Хүний нөөцийн удирдлага ба ёс зүйн асуудлууд”
СЭЗДС-ийн докторант, багш Г.Нарантунгалагын “Хүний нөөцийн удирдлага ба ёс зүйн асуудлууд” сэдэвт судалгааны ажлын хүрээнд хэлэлцүүлэг өрнөж, семинарт ШУТИС-ийн доктор (Ph.D), профессор Х.Пүрэвдагва, Удирдлагын академийн доктор (Ph.D), профессор Я.Шуурав, МУИС-ийн доктор (Ph.D) Б.Мягмарсүрэн нар уригдан оролцов. Мөн СЭЗДС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн доктор (Ph.D), профессор Д.Гэрэлмаа эрдэмтэн багш судлаачид, докторантууд судалгааны ажилд ахиц дэвшил гарахуйц үнэтэй санал зөвлөмжүүдийг солилцлоо.





Судалгааны семинар 7

2016.06.03
СЭЗДС-ийн докторант, багш Д.Өлзиймаагийн “Хүрээлэн буй орчны бүртгэлийн асуудлууд” сэдэвт Судалгааны семинарт Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын дэд ерөнхийлөгч доктор(Ph.D), профессор Р.Батжаргал, Удирдлагын академийн доктор(Ph.D), профессор Я.Шуурав, СЭЗДС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн доктор (Ph.D), профессор Д.Гэрэлмаа нар уригдан оролцлоо.





Урьдчилсан хамгаалалт

2016.07.07
Сэдэв: “Монголын бэлчээрийн менежмент: Экологид суурилсан институцийн төлөвшлийн асуудал”
Санхүү эдийн засгийн их сургуулийн докторант Д.Нямдорж "Монголын бэлчээрийн менежмент: Экологид суурилсан институцийн төлөвшлийн асуудал" сэдэвт докторын зэрэг горилсон бүтээлээ урьдчилсан хамгаалалтын зөвлөлөөр амжилттай хэлэлцүүллээ.






Судалгааны семинар 5

2016.04.07
Сэдэв: “Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа ба ёсзүй”
СЭЗДС-ийн докторант, багш Б.Дэлгэрсайханы “Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа ба ёсзүй” сэдэвт судалгааны ажлын хүрээнд хэлэлцүүлэг өрнөж, тус семинарт Бизнесийн удирдлагын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга доктор(Ph.D), профессор Н.Батнасан, Хамгаалуулах зөвлөлийн гишүүн доктор(Sc.D), профессор Л.Оюунцэцэг, Удирдлагын академийн доктор(Ph.D), профессор Я.Шуурав, Философич доктор(Ph.D), профессор Б.Батчулуун нар уригдан оролцов. Мөн СЭЗДС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн доктор(Ph.D), профессор Д.Гэрэлмаа, эрдэмтэн багш судлаачид, докторантууд оролцож илтгэлийг хэлэлцэн, санал зөвлөж дэвшүүллээ.






Судалгааны семинар 4

2016.02.18
Сэдэв: “Дэд бүтцийн төслийн хэрэгжүүлэлтийн өмнөх үнэлгээний аргазүйг сайжруулах нь”
СЭЗДС-ийн докторант М.Батмягмарын "Дэд бүтцийн төслийн хэрэгжүүлэлтийн өмнөх үнэлгээний аргазүйг сайжруулах нь" сэдэвт судалгааны ажлын хүрээнд хэлэлцүүлэг өрнөв. Тус семинарт Бизнес менежментийн докторын ажил хамгаалуулах зөвлөлийн дарга доктор(Ph.D), профессор Н.Батнасан, Зам тээврийн яамны стратеги бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Г.Баттуяа уригдан оролцов. Мөн СЭЗДС-ийн эрдэмтэн багш судлаачид, докторантууд оролцож илтгэлийг хэлэлцэн, санал зөвлөмж дэвшүүлэн, харилцан мэтгэлцэж, мэдлэг мэдээллээ солилцлоо.





Судалгааны семинар 3

2016.02.02
Сэдэв: “Дээд боловсролын байгууллагын санхүүгийн удирдлага”
СЭЗДС-ийн докторант, багш Б.Бүжинлхам






Судалгааны семинар 2

2016.01.29
Сэдэв: “Байгууллагын мэдлэгийг удирдах нь”
Удирдлагын академийн докторант, багш Д.Болормаа






Судалгааны семинар 1

2016.01.14
Сэдэв: “Монголын бэлчээрийн удирдлага: Экологид суурилсан институцийн төлөвшлийн асуудал”
СЭЗДС-ийн докторант Д.Нямдорж

 
СЭЗДС-ийн Докторын хөтөлбөр

13381 Монгол улс,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,
1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
СЭЗДС-ийн C байр 801 тоот

Утас: 70008085
И-мэйл: rdp@ife.edu.mn