Тэнхмийн болон Урьдчилсан хамгаалалтуудад диссертац хүлээн авах ба хэлэлцэх (Журмын заалтууд)

21.1 Докторын диссертацын эхний хувилбарыг зөвлөх профессорын баг хэлэлцэн докторын диссертацад тавигдах үндсэн шаардлагыг хангасан эсэх талаар шүүн хэлэлцэж дүгнэлт гаргана. Зөвлөх профессорын багийн хурлын протоколыг заавал хөтөлнө.
21.2 Докторант нь судалгааны ажлаараа ямар үр дүнд хүрсэн, баталсан зүйлс нь үнэн эсэх, шинжлэх ухаанд өмнө нь хийгдсэн эсэх, юугаараа шинэлэг болох, бусад судлаачдын бүтээл, дүгнэлтээс зөв ишилсэн шууд хуулбарлан ашиглаагүй болохыг батламжилсан баталгаа бичиг гаргана.
21.3 Зөвлөх комиссын хурлын протоколыг үндэслэн докторантын диссертацыг урьдчилсан хамгаалалтад оруулах асуудлыг тэнхимийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэнэ.
21.4 Докторын сургалтын журмын 14.12, 20, 21.1-21.2 дугаар заалтуудыг хэрэгжүүлэх байдал нь тэнхимийн өргөтгөсөн зөвлөлөөр хэлэлцэх үндэслэл болно.
21.5 Тэнхимийн өргөтгөсөн зөвлөлийг тэнхимийн багш, профессорууд болон докторантын судалгааны ажлын чиглэл, сэдвээс хамаарч мэргэжлийн бусад тэнхим, мэргэшсэн буюу уялдаатай судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг доктор, профессоруудыг оролцуулан 7-9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.
21.6 Тэнхимийн өргөтгөсөн зөвлөлийн бүрэлдэхүүнийг тэнхимийн эрхлэгч санал болгож, СЭЗДС-ийн захирлаар батлуулна.
21.7 Тэнхимийн өргөтгөсөн зөвлөлийн хурлыг нээлттэй зохион байгуулах бөгөөд тэнхимийн бүх багш нар оролцоно.
21.8 Тэнхимийн өргөтгөсөн зөвлөлийн хуралдааныг гишүүдийн 75 ба түүнээс дээш хувийн ирцтэйгээр хийнэ.
21.9 Докторын диссертац нь тухайн хэлэлцүүлгийн түвшинд шаардлага хангасан, санал зөвлөмжийн дагуу засаж сайжрах боломжтой улмаар дараагийн шатны хэлэлцүүлэгт оруулахаар дэмжиж буй эсэх талаарх саналыг илээр хураана. Дийлэнх олонхийн буюу 75-аас доошгүй хувийн дэмжсэн саналаар шийдвэрийг гаргана.
21.10 Тэнхимийн өргөтгөсөн зөвлөл докторын диссертацыг хангалтгүй гэж үзвэл дахин тэнхимийн өргөтгөсөн зөвлөлөөр оруулж хэлэлцэнэ.
21.11 Тэнхимийн өтгөтгөсөн хурлаас гаргасан санал зөвлөмжийг докторантын зөвлөх комиссоор хэлэлцэж, докторын диссертацад тусгасан тохиолдолд зөвлөх комиссийн гишүүд уг ажлыг дахин нягталж, гарын үсэг зурна.
21.12 Тэнхимийн өргөтгөсөн хурлын дүгнэлт, холбогдох зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлсэн нөхцөлд Зөвлөх профессорын багийн хурлын протокол, тэнхмийн өргөтгөсөн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн урьдчилсан хамгаалалт хийлгэхээр тухайн мэргэжлийн тэнхим нь тодорхойлж, саналаа СЭЗДС-ийн Эрдмийн зөвлөлд өргөн барина.
21.13 Урьдчилсан хамгаалалт хийлгэхээр Эрдмийн зөвлөлд өргөн барихад докторант дараах материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  Урьдчилсан хамгаалалтад бүрдүүлэх материалын жагсаалт
1 Горилогчийн анкет
2 Горилогчийн тодорхойлолт
3 Докторын ажлыг урьдчилсан хамгаалалтад оруулахыг хүсч захирлын нэр дээр гаргасан өргөдөл
4 Горилогч докторантаар элссэн болон шилжилт, хөдөлгөөнийг гэрчлэх баримт бичиг
5 Докторантын сэдэв хэлэлцсэн зөвлөх профессорын багийн хурлын тэмдэглэл
6 Горилогчийн сэдэв баталсан болон удирдагч томилсон шийдвэр
7 Докторантын сургалт, судалгааны ажлын төлөвлөгөө, түүний биелэлтийн тэмдэглэл
8 Горилогчийн магистрын зэргийг гэрчлэх дипломын нотариатаар гэрчилсэн хуулбар
9 Горилогч нэгдсэн шалгалт өгч тэнцсэн тухай нотолгоо
10 Сургалтын төлөвлөгөөний дагуу судалсан хичээлүүд, дүн, зохих багц цаг цуглуулсныг нотолсон холбогдох сургуулийн захирлын тодорхойлолт
11 Докторын диссертацад орсон тоо баримт, материалыг хэрхэн цуглуулсан, хамаарал болон дүгнэлтүүдийг хэрхэн яаж гаргасан тухай зөвлөх профессорын баг хамтарсан дүгнэлт
12 Төлбөр төлсөн тодорхойлолт
13 Аттестатчлалын комиссын протокол
14 Хөгжлийн болон судалгааны семинарт оролцсон протокол
15 Онолын болон судалгааны аргазүйн хамгаалалтын шийдвэр, протокол
16 Тэнхимийн өргөтгөсөн хуралдаанд оруулахыг зөвшөөрсөн зөвлөх профессорын багийн хурлын шийдвэр /хурлын тэмдэглэл/
17 Тэнхимийн өргөтгөсөн хуралдааны протокол
18 Санал, зөвлөмжийн дагуу өөрчлөлт сайжруулалт хийсэн тэмдэглэл
19 Горилогчийн докторын докторын диссертац урьдчилсан хамгаалалтад бэлэн болсныг тодорхойлсон удирдагчийн дүгнэлт /хурлын тэмдэглэлийн хамт/
20 Судалгааны ажлаараа ямар үр дүнд хүрсэн, баталсан зүйлс нь үнэн эсэх, шинжлэх ухаанд өмнө нь хийгдсэн эсэх, юугаараа шинэлэг болох, бусад судлаачдын бүтээл, дүгнэлтээс зөв ишилсэн шууд хуулбарлан ашиглаагүй болохыг батламжилсан горилогчийн баталгаа бичиг
21 Урьдчилсан хамгаалалтад оруулахыг зөвшөөрсөн тэнхимийн тодорхойлолт
22 Урьдчилсан хамгаалалтын зөвлөлийн гишүүдийн тоогоор хэвлэсэн  докторын докторын диссертац
23 Докторын докторын диссертац бичих явцдаа түүний үр дүнгийн талаар зохих мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн горилогчийн бүтээлүүд /биет байдлаар хавсаргана/
24 Судалгааны ажлын үр дүнгээр гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хурал, семинарт илтгэл тавьж, судалгааны ажлыг хэвлүүлэх түвшинд хүрсэн эсэх талаар семинараас гаргасан албан ёсны дүгнэлт
25 Албан ёсны шүүмжлэгчийн дүгнэлт /2 хүнээр/
21.14 Урьдчилсан хамгаалалтад оруулахаар өргөн барих шаардлагыг хангасан докторын диссертацын 2-оос доошгүй хувь дээр удирдагч, зөвлөх профессорууд гарын үсэг зурна. СЭЗДС-ийн ЭСХАХА-наас гаргасан нэгдсэн форматаар докторын диссертацыг бэлтгэж, Докторын хөтөлбөрт тушаана.
21.15 СЭЗДС-ийн Эрдмийн зөвлөлийн дарга нь докторын диссертац болон холбогдох материалтай танилцаж Эрдмийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар оруулах шийдвэр гаргана.
21.16 Эрдмийн зөвлөлийн дарга мэргэжлийн чиглэл дагуу 2 шүүмжлэгчийг томилно.
21.17 Докторын судалгааны ажлын эдийн засаг, математикийн тооцооллыг мэргэжлийн экспертүүдийн багаар шүүмж хийлгэн дүгнүүлж, урьдчилсан хамгаалалт дээр танилцуулна.
21.18 СЭЗДС-ийн Эрдмийн зөвлөлийн дарга нь гишүүд болон өргөтгөсөн хуралд оролцох тухайн мэргэжлийн эрдэмтдийн 9-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр урьдчилсан хамгаалалтын зөвлөл байгуулж горилогчийн докторын диссертацын урьдчилсан хамгаалалтыг явуулна. Энэ хурлаар дүгнэлт, бүтээлүүд нь докторантын судалгааны үр дүн мөн эсэхэд хяналт тавина.
21.19 Урьдчилсан хамгаалалтын зөвлөлийн хуралдааныг гишүүдийн 75 ба түүнээс дээш хувийн ирцтэйгээр хийнэ.
21.20 Докторын диссертац нь шаардлага хангасан, санал зөвлөмжийн дагуу засаж сайжруулах боломжтой улмаар эцсийн хамгаалалтад оруулахаар дэмжиж буй эсэх талаарх саналыг илээр хураана. Дийлэнх олонхийн буюу 75-аас доошгүй хувийн дэмжсэн саналаар шийдвэрийг гаргана.
21.21 Эрдмийн зөвлөл нь докторын диссертацыг жинхэнэ хамгаалалтад оруулах шийдвэрээ гаргасан тохиолдолд докторант урьдчилсан хамгаалалтаас гаргасан санал шүүмжлэлийг ажилдаа бүрэн тусгаж шаардлагатай нэмэлт, засвар, сайжруулалт хийж зөвлөх профессорын багийн хурлаар оруулах бөгөөд протокол хөтөлнө.
21.22 Докторын диссертацад оруулсан засвар, өөрчлөлт, сайжруулалттай зөвлөлийн гишүүн нэг бүр танилцаж зөвшөөрсөн тохиолдолд эцсийн хамгаалалтад оруулна.
21.23 Хамгаалалтанд ороход бэлэн болсон докторын диссертацыг хамгаалуулах зөвлөлийн гишүүний тоогоор бэлтгэнэ. Докторын диссертац дээр удирдагч, зөвлөх профессорууд гарын үсэг зурна.
21.24 Эрдмийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар докторын диссертацыг эцсийн хамгаалалтад орох шаардлага хангаагүй гэж үзсэн тохиолдолд докторант нь 2-оос доошгүй сарын дараа дахин урьдчилсан хамгаалалтад нэг удаа орох эрхтэй. Дахин шаардлага хангаагүй тохиолдолд 1 жилийн дотор дахин нэг удаа урьдчилсан хамгаалалтад орох эрхтэй.
21.25 Урьдчилсан хамгаалалт хийснээс хойш 1 сарын дотор багтаан Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд эцсийн хамгаалалт хийлгэхээр өргөн барина.
21.26 Эцсийн хамгаалалтад өргөн барих докторын диссертацид холбогдох дараах материалуудыг бүрдүүлэн СЭЗДС-ийн эрдэмтэн нарийн бичгийн даргад ирүүлнэ. Үүнд:

  Эцсийн хамгаалалтад бүрдүүлэх материалын жагсаалт
1 Горилогчийн материалыг Зөвлөлд хүргүүлэх тухай сургуулийн захирлын гарын үсэг бүхий албан бичиг
2 Горилогчийн анкет
3 Горилогчийн тодорхойлолт
4 Докторын ажлыг хамгаалалтад оруулахыг хүсч горилогчоос захирлын нэр дээр гаргасан өргөдөл
5 Горилогч докторантаар элссэн болон шилжилт, хөдөлгөөнийг гэрчлэх баримт бичиг
6 Горилогчийн сэдэв баталсан болон удирдагч томилсон шийдвэр
7 Горилогчийн магистрын зэргийг гэрчлэх дипломын нотариатаар гэрчилсэн хуулбар
8 Горилогч докторын нэгдсэн шалгалт, гадаад хэлний шалгалт өгч тэнцсэн тухай нотолгоо
9 Сургалтын төлөвлөгөөний дагуу судалсан хичээлүүд, дүн, зохих багц цаг цуглуулсныг нотолсон холбогдох сургуулийн захирлын тодорхойлолт
10 Аттестатчлалын комиссын протокол
11 Судалгааны семинарт оролцсон протокол
12 Онолын болон судалгааны аргазүйн хамгаалалтын протокол
13 Тэнхимийн өргөтгөсөн хуралдаанд оруулахыг зөвшөөрсөн зөвлөх профессорын багийн хурлын шийдвэр /хурлын тэмдэглэл/
14 Мэргэжлийн тэнхимийн өргөтгөсөн хурлын протокол
15 Урьдчилсан хамгаалалтад оруулахын зөвшөөрсөн тэнхимийн тодорхойлолт
16 Урьдчилсан хамгаалалт хийсэн тухай Эрдмийн зөвлөлийн тогтоол
17 Урьдчилсан хамгаалалтын шүүмжүүд / урьдчилсан хамгаалалтын хурлын үед зөвлөлийн гишүүдийн бичгээр өгсөн шүүмж /
18 Урьдчилсан хамгаалалтад өгсөн албан ёсны шүүмж
19 Урьдчилсан хамгаалалтын протокол
20 Докторын диссертацыг хамгаалалтад оруулахыг зөвшөөрсөн Эрдмийн зөвлөлийн өргөтгөсөн хурлын явцын протокол, дүгнэлт
21 Санал шүүмжийн дагуу бүтээлд оруулсан өөрчлөлт
22 Зөвлөх профессорын багийн дүгнэлтүүд
23 Горилогчийн докторын диссертац хамгаалалтад  бэлэн болсныг нотолсон удирдагчийн дүгнэлт, зөвлөх профессорын багийн хуралдаануудын протоколууд
24 Хамгаалах зөвлөлийн гишүүдийн тоогоор хэвлэсэн докторын диссертац
25 СЭЗДС-ийн сургалтын журмын дагуу хамгаалалтад оруулахыг зөвшөөрсөн дүгнэлт
26 Төлбөр төлсөн тодорхойлолт/Төлбөрийн баримтын хуулбар/
27 Докторын диссертацад холбогдох судалгааны үр дүнгийн талаар зохих мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн горилогчийн бүтээлийн жагсаалт/биет байдлаар хавсаргана/
28 Судалгааны ажлын үр дүнгээр гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хурал, семинарт илтгэл тавьж, судалгааны ажлыг хэвлүүлэх түвшинд хүрсэн эсэх талаар семинараас гаргасан албан ёсны дүгнэлт
29 Нийтэд танилцуулах зорилгоор түшиглэсэн болон суралцаж буй сургуулийнхаа номын санд докторын докторын диссертац, хураангуйг тавьсан тухай тодорхойлолт
21.27 Дээрх материалуудыг бүрдүүлсэн тохиолдолд Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд докторын диссертацыг өргөн барина.
  Хорин хоёр. Докторын диссертацын хамгаалалт
22.1 Докторын диссертац хамгаалуулах зөвлөл БСШУ-ны Сайдын баталсан “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийг баримтлан докторын диссертацыг хамгаалуулах үйл ажиллагааг гүйцэтгэнэ.
22.2 Сэдвээ хамгаалж чадаагүй докторант 2 жилийн дотор дахин 1 удаа хамгаалж болно.
 
СЭЗДС-ийн Докторын хөтөлбөр

13381 Монгол улс,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,
1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
СЭЗДС-ийн C байр 801 тоот

Утас: 70008085
И-мэйл: rdp@ife.edu.mn