Докторын диссертац

Докторант нь бие даан гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүнг эмхэтгэн докторын диссертац бичиж, “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөл”-д хамгаална.

Докторын диссертацад дараах шаардлага тавина. Үүнд:
  • Докторын диссертац нь тухайн салбарын мэдлэгт холбогдохуйц зорилтыг тодорхойлж шийдсэн, эсвэл улс орны нийгэм, эдийн засагт ач холбогдолтой практик асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй онол арга зүйн зохих түвшинд шийдсэн байх;
  • Докторант дэвшүүлж буй шинэ шийдлийн үндэслэлээ шинжлэх ухааны үндэслэлтэй нотолсон, урьд өмнө хийгдсэн мэдэгдэж буй бусад шийдлүүдтэй харьцуулж, шүүмжлэлтэйгээр шинэлэг талыг нээн харуулсан байх;
  • Зохих загвар шаардлагыг баримталсан, харилцан уялдаа шүтэлцээтэй, шинжлэх ухааны хэлний хэм хэмжээний дагуу туурвисан байх;
  • Докторын диссертацыг монгол хэлээр бичнэ. Докторын диссертацын товч танилцуулгыг англи хэл дээр 3 хуудаст багтаан бичиж, докторын диссертацад хавсаргана;
  • Докторын диссертацад хэвлэн нийтэлсэн бүтээлүүдийнхээ жагсаалтыг хавсаргана.
  • Докторын диссертацийг СЭЗДС-ийн “Эрдмийн ажлын бичилтийн стандарт”-уудыг мөрдлөг болгон олон улсын APA загварыг ашиглан бичнэ. Докторын диссертац нь тухайн нэгдсэн форматын дагуу А4 хэмжээтэйгээр, 100-гаас багагүй хуудастай байна;
 
СЭЗДС-ийн Докторын хөтөлбөр

13381 Монгол улс,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,
1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
СЭЗДС-ийн C байр 801 тоот

Утас: 70008085
И-мэйл: rdp@ife.edu.mn