Сургалт судалгааны ажлын төлөвлөгөө

Докторант сургалтын төлөвлөгөөг үндэслэн сургалтын хугацаанд сургалт, судалгааны ажлын төлөвлөгөөгөө удирдагч болон зөвлөх профессоруудтайгаа зөвлөлдөн жил бүр хийх бөгөөд дараах горимыг баримталж боловсруулна. Үүнд:

Эхний хичээлийн жил суралцагч бүр судалгааны арга зүй, мэргэжлийн хичээлүүдийг үзэж судлах бөгөөд сургалтын явцад удирдагч, зөвлөх профессоруудтайгаа зөвшилцөн судалгааны ажилтай холбоотой онолын бэлтгэлээ хангаж эхлэх бөгөөд судлагдсан байдлыг судалж, судалгааны асуудал, зорилгоо тодорхойлон өгүүлэл бичих, аттестатчилалд бэлтгэхтэй холбоотойгоо үйл ажиллагаануудыг багтаасан төлөвлөгөөг боловсруулж, удирдагчаараа батлуулж мөрдөнө. Үүнд: Судалгааны ажлын төлөвлөгөө (судалгааны ажлыг гүйцэтгэх, түүнийг хэлэлцүүлэх, хэвлэн нийтлэх, судалгааны семинарт оролцох зэрэг үйл ажиллагаатай холбоотой ажлын нарийвчилсан төлөвлөгөө /Хавсралт.1-ийн дагуу/)-г боловсруулж батлуулж мөрдөнө.

Хоёрдох хичээлийн жилд сонгох мэргэшүүлэх хичээл, семинарт оролцох сэдэв, судалгааны ажлаа гүнзгийрүүлэх, эрдэм шинжилгээний хурал, семинарт хэлэлцүүлэн хэвлэн нийтлэх шаардлага хангасан эсэхийг албан ёсоор дүгнүүлж мэргэжлийн сэтгүүлд 1-ээс доошгүй өгүүлэл хэвлэн нийтлэх чиглэлээр ажиллах бөгөөд гадаад хэлний болон мэргэжлийн нэгдсэн шалгалт өгнө. Хоёрдахь хичээлийн жилд онолын болон аргазүйн хамгаалалтандаа орно. Эдгээр ажлуудад бэлтгэх чиглэлээр судалгааны ажлын төлөвлөгөөний агуулгыг /Хавсралт.2-ын дагуу/ боловсруулан, зөвлөх профессорын багаараа батлуулж мөрдөнө.

Гуравдахь жилдээ онолын болон судалгааны аргазүйн хамгаалалтад орсны дараа Докторын диссертацын сэдэв, аргазүй, “Судалгааны ажлын төлөвлөгөө-III”-ыг зөвлөх профессорын багийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж мөрдөнө.
 
СЭЗДС-ийн Докторын хөтөлбөр

13381 Монгол улс,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,
1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
СЭЗДС-ийн C байр 801 тоот

Утас: 70008085
И-мэйл: rdp@ife.edu.mn