Докторын хөтөлбөрийн сургалтын үйл ажиллагаа

Сургалтын нормативт хугацаа 3 жил буюу танхимын сургалт 1,5жил ба үлдсэн хугацаанд судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийж гүйцэтгэнэ.

7 хоногийн ажлын 3 өдөр даваа, мягмар, лхагва гаригуудад 18.15 – 21.25 цагийн хооронд хичээллэж байна.
Докторын сургалтаар 60-аас доошгүй багц цаг судлах ба үүнээс мэргэжлийн суурь хичээл 12 багц цаг, мэргэшүүлэх хичээл болон нэгдсэн шалгалт 18 багц цаг, судалгааны болон онолын семинар 6 багц, докторын диссертац 24 багц цагийн багтаамжтай байна.

30 багц цагийн хичээл үзэж, нэгдсэн шалгалт өгч, судалгааны семинарт оролцоно. Докторын сургалтын төлөвлөгөө дараах ерөнхий жишиг бүтэцтэй байна

Сургалт, судалгааны ажлууд КРЕДИТ
1. МЭРГЭЖЛИЙН СУУРЬ ХИЧЭЭЛҮҮД 11
Үүнээс: Заавал суралцах хичээл 11
2. МЭРГЭШҮҮЛЭХ ХИЧЭЭЛҮҮД
Үүнээс сонгон суралцах хичээл

Докторант 3 хичээл сонгон суралцана.
16
3. НЭГДСЭН ШАЛГАЛТ 3
4. СУДАЛГААНЫ СЕМИНАР 6
5. ДОКТОРЫН ДИССЕРТАЦ 24
Үүнээс: Докторын диссертац хэсэг I 3
  Докторын диссертац хэсэг II 4
  Докторын диссертац хэсэг III 4
  Докторын диссертац хэсэг IV 6
  Докторын диссертац хэсэг V 4
  Докторын диссертац хэсэг VI 3
НИЙТ КРЕДИТ 60


  • Судалгааны ажлын чиглэлээс хамааран “Бизнесийн удирдлагын хөтөлбөр”-ийн докторант нь мэргэшүүлэх хичээлээс 3 хичээл сонгон судална. Хөтөлбөрт заагдсан сонгон суралцах хичээлүүдийн жагсаалтад ороогүй, судалгааны ажлын сэдвээс хамаарсан онцгой шинэ чиглэлийн хичээл судлах шаардлагатай тохиолдолд нэмэлтээр үзэж болно. Энэхүү онцгойлон судлахыг хүсч буй нэмэлт хичээлийг тухайн чиглэлийн бусад их дээд сургуулийн сургалтын албатай хамтран ажиллах замаар судлуулж болно. Энэ тохиолдолд багцийн төлбөрийг тухайн их дээд сургуульд СЭЗДС-иас шилжүүлэн төлбөрийг хийх замаар зохион байгуулна.
  • Семинар хэлбэрээр заах хичээлүүд нь тойм лекц (3 цаг), бие даан судлах цаг, семинар (докторант бүр 2 сэдвээр илтгэл тавих буюу 2 цаг), шалгалт ( докторант бүрд 1 цаг) гэсэн бүтэцтэй байна.
  • Семинар хэлбэрээр заах хичээлүүд нь тойм лекц (3 цаг), бие даан судлах цаг, семинар (докторант бүр 2 сэдвээр илтгэл тавих буюу 2 цаг), шалгалт ( докторант бүрд 1 цаг) гэсэн бүтэцтэй байна.
 
СЭЗДС-ийн Докторын хөтөлбөр

13381 Монгол улс,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,
1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
СЭЗДС-ийн C байр 801 тоот

Утас: 70008085
И-мэйл: rdp@ife.edu.mn