| |
|
|
Зөвлөгөө өгөх төв
СЭЗДС-ийн Зөвлөгөө Өгөх Төв нь анх 1997 онд байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэлх бизнесийн орчинд зөвлөгөө өгөх, төсөл хэрэгжүүлэх чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа болно.
СЭЗДС-ийн багш нарын бизнесийн орчинтой шууд харилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор 2009 оны 4-р сарын 1-нээс жижиг дунд бизнес эрхлэгчдэд анхаарлаа чиглүүлэн ялангуяа орон нутгийн бизнес хөгжлийг дэмжих талаар төсөл хэрэгжүүлэн ажиллаж тус сургуулийг бизнесийн гадаад орчинтэй холбож, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Мөн жижиг дунд бизнес эрхлэгчдын бизнесийн тогтвортой байдлыг хангах замаар эдийн засаг, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн бодлого, судалгаа шинжилгээн дээр зөвлөгөө өгч, сургалт явуулж, тэдний үйл ажиллагаанд цаг үеийн бизнесийн хүндрэл саад тотгороос гарах гарцыг нээж, амжилттай үйл ажиллагааны үнэтэй зөвлөмжийг тасралтгүй цогц хэлбэрээр олгоход чиглэгдэж байна.
|
|
|


|
|
|