Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
 
200 zuraas
 
 
Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн " МБС-ын байгууллагуудын удирдах ажилтнуудын чадавх бэхжүүлэх" дэд төсөл

Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн " МБС-ын байгууллагуудын удирдах ажилтнуудын чадавх бэхжүүлэх" дэд төслийн үйл ажиллагааг гүйцэтгэхээр Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн баг шалгаран ажиллаж байна. Улаанбаатар хот (www.mca.mn). Монголын Мянганы сорилтын сангийн (ММСС) Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн дэргэдэх "МБС-ын байгууллагуудын удирдлагын чадавх бэхжүүлэх" дэд төслийн нээлтийн семинар 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан.

ММСС-ийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн үндсэн зорилго бол эдийн засгийн тэргүүлэх салбарт олон улсын түвшинд өрсөлдөхүйц чадварлаг мэргэжилтэй ажилтан бэлтгэх суурь нөхцөл, сургалтын орчинг бий болгох улмаар хичээлийн агуулга, хөтөлбөрийн чанар, заах арга зүйг боловсронгуй болгоход оршиж байгаа юм.

Хэрэгжүүлэгч нэгж: МБС-ын шинэчлэлийг хэрэгжүүлэх, чадамжид суурилсан сургалтын тогтолцоог оновчтой нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс МБС-ын байгууллагуудын удирдлагын чадавхийг бэхжүүлэх ажлыг гүйцэтгэхээр Санхүү эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх үйлчилгээний баг шалгарч, 2011 оны 9 сараас ажлаа эхэлсэн.

Хэрэгжих хугацаа: Нийт 18 сар

Хамрагдах оролцогчид: Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн (MСҮТ) захирал, удирдах ажилтнууд, түүнчлэн МБС-ын Үндэсний зөвлөл, салбар зөвлөл болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мэргэжлийн боловсрол, сургалтын газрын агентлагийн удирдах ажилтан, ажилтнууд.

Монголын Мянганы Сорилын сангийн Мэргэжлийн боловсрол сургалтын төслийн " МБС-ын Байгууллагуудын Удирдлагын чадавхи бэхжүүлэх дэд төсөл" нээлтийн семинар оролцогчид

Монголын Мянганы Сорилын сангийн Мэргэжлийн боловсрол сургалтын төслийн " МБС-ын Байгууллагуудын Удирдлагын чадавхи бэхжүүлэх дэд төсөл" –ийн нээлтийн семинар

Монголын Мянганы Сорилын сангийн Мэргэжлийн боловсрол сургалтын төслийн " МБС-ын Байгууллагуудын Удирдлагын чадавхи бэхжүүлэх дэд төсөл" –ийн нээлтийн семинар- илтгэл
  Ahmaduud