| |
|
|
Докторын хөтөлбөрийн танилцуулга
СЭЗДС нь Докторын хөтөлбөртөө 3 дахь элсэлтээ авч сургалт, судалгааны ажлаа гүйцэтгэж байна.
Олгох боловсролын зэрэг: Бизнес, менежментийн ухааны доктор
Докторын хөтөлбөрийн зорилго нь суралцагчдад эдийн засаг, бизнес, менежментийн шинжлэх ухааны олон талт мэдлэгийг олгож, бизнесийн талбарт мэргэжлийн өндөр түвшинд манлайлан ажиллаж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн бие хүнийг төлөвшүүлэхэд оршино.
Манай сургалтын гол онцлог бол олон салбар шинжлэх ухааны зааг дээр урган гардаг асуудлуудыг судалгаа шинжилгээний ажлын гол чиглэлээ болгон авч үзэж өөр өөр салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөх баг ажиллуулдаг явдал юм.
Мөн амжилттай суралцаж зэргээ хамгаалсан нөхцөлд сургалт, судалгааны ажлын тэтгэлэг олгодог.
Докторантурт элсэгч нь магистрийн зэрэгтэй, докторын сургалтад элсэгчдэд тавигдах боловсролын агуулгын түвшинд дүйх боловсрол эзэмшсэн байх, зохих бүтээлтэй байх зэрэг шаардлагыг хангасан байна.
Сургалтын норматив хугацаа 3 жил буюу танхимын сургалт 1,5жил ба үлдсэн хугацаанд судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийж гүйцэтгэнэ.
Жил бүрийн 9 дүгээр сард хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сургуулийн сайтаар зарлан элсэлт авч байна.
7 хоногийн ажлын 3 өдөр даваа, мягмар, лхагва гаригуудад 18.15 – 21.25 цагийн хооронд хичээллэж байна
|
|
|

Татах холбоосууд 
Докторын сургалтын журам
Докторант аттестатчилах журам

|
|