Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
 
200 zuraas
 
 
Сургалтын үйл ажиллагаа

Сургалтын норматив хугацаа 3 жил буюу танхимын сургалт 1,5жил ба үлдсэн хугацаанд судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийж гүйцэтгэнэ.

СЭЗДС-ийн докторант нь эхний жил 24 багц цагийн хичээл, хоёрдох жил 10 багц цагийн хичээл үзэж судлах ба 8 багц цагийн хөгжлийн семинарт оролцоно. "Хөгжлийн семинар"-т шинжлэх ухааны хөгжил, онолын шинэ хандлага, өөрийн судалгааны ажилтай холбоотой хөгжлийн асуудлаар илтгэл тавьж, хэлэлцүүлнэ. Сургалтын хоёрдох жил нь мэргэжлийн болон хэлний нэгдсэн шалгалт өгнө. Хоёрдох жилийн төгсгөлд Диссертацын сэдэв, судалгааны ажлын төлөвлөгөөгөө Зөвлөх профессорын багын хурлаараа хэлэлцүүлэн, СЭЗДС-ийн Эрдмийн зөвлөлөөр оруулж батлуулна. Докторантын судалгааны ажил 6 багц цаг, диссертац 12 багц цагийн багтаамжтай байна.

Сургалтын төлөвлөгөө
КОД ХИЧЭЭЛИЙН  НЭР Багц цаг Улирал
1. СУДАЛГААНЫ АРГАЗҮЙ БА СУУРЬ УХААНЫ ХИЧЭЭЛҮҮД  9  
SRM811 Шинжлэх ухааны судалгааны арга зүй 3 II
ECN811 Судалгааны тоон шинжилгээний аргууд 3 II
LAW811 Эрхзүйн философи 3 I
2. МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД   11  
ECN821 Менежмент болон эдийн засгийн ухааны онолын шинэ хандлагууд 2 I
ECN822 Монголын эдийн засаг 3 I
ECN823 Шийдвэр гаргалтын тоон шинжилгээний аргууд 3 III
MGM821 Корпорацийн стратеги ба эдийн засгийн бодлого 3 II
3.  БИЗНЕСИЙН МЕНЕЖМЕНТИЙН МЭРГЭШҮҮЛЭХ ХИЧЭЭЛҮҮД 22 III, IV
4. СУДАЛГААНЫ АЖИЛ БА ДИССЕРТАЦ 18  
Судалгааны ажил: 6  
Диссертац: 12  
НИЙТ багц цаг 60  

Тайлбар: Мэргэжлийн гадаад хэлний хичээлээр судалгааны ажлын чиглэл, сэдэвтэй холбоотой өгүүллийг судалж монгол хэлэнд буулгах, өгүүллийг гадаад хэл рүү хөрвүүлэх, судалгааны ажлын чиглэл, сэдвийн дагуу гадаад хэл дээр илтгэл тавьж үнэлгээ авсан байна. Шинжлэх ухааны судалгааны арга зүйн хичээлээр мэргэжлийн тодорхой судалгааны аргуудыг ахисан түвшинд үзэх ба энэ хичээлд салбар шинжлэх ухааны философийн асуудлыг багтаана. Хичээл бүр дээр өөрийн судалгааны ажлынхаа сэдвийн дагуу уг хичээлийн агуулгатай холбон реферат бичнэ.

Хичээлийн цагийн хуваарь

7 хоногийн ажлын 3 өдөр даваа, мягмар, лхагва гаригуудад 18.15 – 21.25 цагийн хооронд хичээллэж байна

Судалгааны ажлын 6 багц цагийг эрдэм шинжилгээний хурал, семинарт илтгэл тавих, мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх зэргээр бүрдүүлнэ. Үүнд:
Эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж хурлын бүрэн эмхтгэлд өгүүлэл хэвлүүлэх 1 өгүүлэлд 2  багц цаг
Мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх 1 өгүүлэлд 2  багц цаг
Гадаадад, хурлын бүрэн илтгэлийн эмхэтгэлд илтгэл хэвлэгдэх 1өгүүлэлд 3  багц цаг
Гадаадад мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх 1өгүүлэлд 3  багц цаг
 
Татах холбоосууд                                  

Докторын сургалтын журам

Докторант аттестатчилах журам