Сургалт, судалгааны ажлын төлөвлөгөө
Докторын сургалтын журмын 12.4-д дурьдсан үлгэрчилсэн сургалтын төлөвлөгөөг үндэслэн докторант нь сургалтын хугацаанд сургалт, судалгааны ажлын төлөвлөгөөгөө удирдагч болон зөвлөх профессоруудтайгаа зөвлөлдөн жил бүр хийх (батлагдсан загварын дагуу) бөгөөд дараах горимыг баримталж боловсруулна. Үүнд:
Эхний хичээлийн жил суралцагч бүр судалгааны арга зүй, мэргэжлийн хичээлүүдийг үзэж судлах бөгөөд сургалтын явцад удирдагч, зөвлөх профессоруудтайгаа зөвшилцөн судалгааны ажилтай холбоотой онолын бэлтгэлээ хангахын зэрэгцээ судалгааны асуудал, зорилгоо тодорхойлж, ном зүйн тойм судалгаа хийх, судалгааны ажлаа эрдэм шинжилгээний хуралд илтгэн, хэлэлцүүлж эхлэхэд чиглэсэн төлөвлөгөөг 3 бүлэгтэй боловсруулна. Үүнд:
Бүлэг 1.
Сургалт, семинар
Бүлэг 2.
Судалгаа /судалгааны ажлын төлөвлөгөөг дараах бүтэцтэйгээр боловсруулна.
Судалгааны ажлын чиглэл, сэдэв
Судалгааны асуудал /өнөөгийн нөхцөл байдал, судлагдсан байдлын тойм, шийдэгдээгүй асуудал, сэдвийн хүрээнд судлах асуудал, сэдвийг судлах тулгамдсан хэрэгцээ, шаардлага/
Судалгааны асуултууд
Үндсэн ойлголт ухагдахуунууд
Тулгуур үзэл санаа буюу үзэл баримтлал
Шинэлэг тал
Судалгааны таамаглал
Судалгааны зорилго
Судалгааны зорилтууд
Судалгааны обьект
Хувьсагчид
Судалгааны ажлаар хийх ажлууд, түүнд ашиглах арга зүй, мэдээллийн эх сурвалж
Судалгааны ажлаас гарах дүн, ач холбогдол
Бүтээл гарах хугацаа
Судалгааны төлөвлөгөө боловсруулахад ашигласан материалууд
Бүлэг 3.
Ажлын төлөвлөгөө/дээрх судалгааны ажлыг гүйцэтгэх, түүнийг хэлэлцүүлэх, хэвлэн нийтлэх, зөвлөх болон бусад профессоруудын судалгааны семинарт оролцох, шалгалт өгөх зэрэг үйл ажиллагаатай холбоотой ажлын нарийвчилсан төлөвлөгөө /
Хоёрдох хичээлийн жилд сонгох мэргэшүүлэх хичээл, хөгжлийн семинарт оролцох сэдэв, судалгааны ажлаа гүнзгийрүүлэх, эрдэм шинжилгээний хурал, семинарт хэлэлцүүлэн хэвлэн нийтлэх шаардлага хангасан эсэхийг албан ёсоор дүгнүүлж мэргэжлийн сэтгүүлд 1-ээс доошгүй өгүүлэл хэвлэн нийтлэх чиглэлээр ажиллах бөгөөд мэргэжлийн болон гадаад хэлний нэгдсэн шалгалтыг өгнө. Хоёрдах хичээлийн жилийн эхний төлөвлөгөөнд эдгээр агуулгыг багтаан журмын 12.9.1-д заасан бүтэцтэйгээр / Бүлэг 1-3 / боловсруулж зөвлөх комиссийн хурлаар батлуулна.
Хоёрдох жилийн төгсгөлд судалгааны ажлын төлөвлөгөөгөө батлагдсан загварын дагуу боловсруулан Зөвлөх профессорын багын хурлаар хэлэлцүүлж СЭЗДС-ийн Эрдмийн зөвлөлөөр оруулж батлуулна. Төлөвлөгөөнд судалгааны ажлаа гүйцэтгэх, хэлэлцүүлэх, хэвлэн нийтлэх, тэнхмийн болон урьдчилсан хамгаалалтад орох, эцсийн хамгаалалтад орох хугацаагаа тусгана. Диссертацын сэдэв, судалгааны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталсан зөвлөх профессорын багын хурлын протоколыг төлөвлөгөөнд хавсаргана. Удирдагч, зөвлөх профессорууд төлөвлөгөө болон хурлын протоколд гарын үсэг зурж баталгаажуулна. Төлөвлөгөөг ЭШСДА-нд шаардсан хугацаанд өгнө.
|