Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
 
200 zuraas
 
 
Диссертацыг хүлээн авах ба хэлэлцэх

Диссертацын эхний хувилбарыг зөвлөх комисс хэлэлцэн диссертацад тавигдах үндсэн шаардлагыг хангасан эсэх талаар шүүн хэлэлцэж дүгнэлт гаргана. Зөвлөх комисс хурлын протоколыг заавал хөтөлнө.

Зөвлөх комиссын хурлын протоколыг үндэслэн докторантын диссертацыг урьдчилсан хамгаалалтад оруулах асуудлыг тэнхим, тэнхимийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэж ямар үр дүнд хүрсэн, баталсан зүйлс нь үнэн эсэх, шинжлэх ухаанд өмнө нь хийгдсэн эсэх, юугаараа шинэлэг болох, бусад судлаачдын бүтээл, дүгнэлтээс зөв ишилсэн шууд хуулбарлан ашиглаагүй болохыг батламжилсан баталгаа бичиг гаргана.

Тэнхимийн хурлаас гаргасан санал зөвлөмжийг зөвлөх комиссоор хэлэлцэж, диссертацад тусгасан тохиолдолд зөвлөх комисс дахин хэлэлцэж протокол хөтөлнө.

Тэнхимийн өргөтгөсөн хурлын дүгнэлт, холбогдох зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлсэн нөхцөлд Зөвлөх комиссын протоколыг үндэслэн урьдчилсан хамгаалалт хийлгэхээр тухайн мэргэжлийн тэнхим нь тодорхойлж, саналаа СЭЗДС-ийн Эрдмийн зөвлөлд өргөн барина.

Диссертацын хураангуйг уг ажлын үндсэн агуулга, нээсэн, тогтоосон үр дүн, дэвшүүлсэн санаа, дүгнэлтээ товч дурдаж, зохиогчоос онол, практикт оруулсан хувь нэмэр, судалгааны шинэлэг тал зэргийг тусгаж диссертацын үндсэн бүтцийн дагуу бэлтгэнэ. Хураангуйд судалгааны ажлаараа хэвлүүлсэн бүтээлийн жагсаалтыг гаргаж, эхийг хавсаргана. Хураангуй нь 5 хувь байна. Диссертацад орсон тоо баримт, материалыг хэрхэн цуглуулсан, хамаарал болон дүгнэлтүүдийг хэрхэн яаж гаргасан тухай зөвлөх профессорууд хамтарсан дүгнэлт бичсэн байна.

Урьдчилсан хамгаалалтад оруулахаар өргөн барих шаардлагыг хангасан диссертацын 2-оос доошгүй хувь дээр удирдагч, зөвлөх профессорууд гарын үсэг зурна. СЭЗДС-ийн ЭШСДА-наас гаргасан нэгдсэн форматаар диссертацыг бэлтгэж ЭШСДокторантурын албанд тушаана.

СЭЗДС-ийн Эрдмийн зөвлөлийн дарга нь диссертац болон холбогдох материалтай танилцаж Эрдмийн зөвлөлийн өргөтгсөн хурлаар оруулах шийдвэр гаргана.

Эрдмийн зөвлөлийн дарга 2 шүүмжлэгчийг томилно.

СЭЗДС-ийн Эрдмийн зөвлөл нь гишүүд болон өргөтгөсөн хуралд оролцох тухайн мэргэжлийн эрдэмтдийн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж докторантын диссертацын урьдчилсан хамгаалалтын ажлыг явуулна. Энэ хурлаар дүгнэлт, бүтээлүүд нь докторантын судалгааны үр дүн мөн эсэхэд хяналт тавина.

Эрдмийн зөвлөл нь диссертацыг жинхэнэ хамгаалалтад оруулах шийдвэрээ гаргасан тохиолдолд докторант урьдчилсан хамгаалалтаас гаргасан санал шүүмжлэлийг ажилдаа бүрэн тусгаж шаардлагатай нэмэлт, засвар, сайжруулалт хийж зөвлөх комиссоор оруулах бөгөөд зөвлөх комиссоос хурлын протокол хөтөлнө.

Хамгаалахад ороход бэлэн болсон диссертацыг хамгаалуулах зөвлөлийн гишүүний тоогоор бэлтгэнэ. Диссертацын 2-оос доошгүй хувь дээр удирдагч, зөвлөх профессорууд гарын үсэг зурна.
 
Татах холбоосууд                                  

Докторын сургалтын журам

Докторант аттестатчилах журам