| |
|
|
Диссертац бичих
Диссертац нь тухайн салбарын мэдлэгт холбогдохуйц зорилтыг тодорхойлж шийдсэн, эсвэл улс орны нийгэм, эдийн засагт холбогдолтой практик асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй (арга, аргачлалын дагуу нотлон)-гээр шийдсэн байх;
Докторант дэвшүүлж буй шинэ шийдлийн үндэслэлээ нарийвчлан нотолсон, урьд өмнө хийгдсэн мэдэгдэж буй бусад шийдлүүдтэй харьцуулж, шинэлэг талыг шүүмжлэлтэйгээр нээн харуулсан байх;
Диссертацыг монгол хэлээр бичнэ. Диссертацын товч танилцуулгыг англи хэл дээр 3 хуудаст багтаан бичиж, диссертацын эцэст хавсаргана.
Зохих загвар шаардлагыг баримталсан, дотоод нэгдэлтэй, шинжлэх ухааны судалгааны найруулгын хэм хэмжээний дагуу бичсэн байх.
Диссертацад хэвлэн нийтэлсэн бүтээлүүдийнхээ жагсаалтыг хавсаргана.
Диссертацын бичилтийн ерөнхий бүтэц, нэгдсэн форматын хувьд СЭЗДС-ийн захирлын 2011 оны 9 сарын 28-ны өдрийн 188 тоот тушаалаар баталсан стандартыг мөрдөнө. Диссертац нь тухайн нэгдсэн форматын дагуу А4 хэмжээтэйгээр, 100-гаас багагүй хуудастай байна.
Докторантын хүсэлт, Докторын зэрэг хамгаалуулах Зөвлөлийн бүрэлдэхүүний олонхийн зөвшөөрснөөр диссертацыг ажлыг англи хэл дээр бичиж, хамгаалах ажлыг англи хэл дээр явуулж болно.
Диссертацад эш татахад тавих шаардлага
Докторант диссертацад ашигласан материал болон тодорхой үр дүнгийн зохиогч ба эх сурвалжийг заавал иш татна. Энэхүү иш татах шаардлага нь өөрөө дангаар болон бусадтай хамтран хийсэн эрдэм шинжилгээний ажлын хувьд ч мөн хамаарна.
Диссертацын ном зүй гэсэн хэсэгт зөвхөн уг ажилд эш татсан бүтээлүүдийг тусгана. Хэрэв өөр судлаачийн диссертац болон судалгааны материалаас ишлэл хийлгүйгээр ашигласан нь тогтоогдвол тухайн хэсгийг хамгаалалтад тооцохгүй.
Эш татах, эх сурвалжийг бичвэрт болон ном зүйд заахдаа СЭЗДС-ийн захирлын 2011 оны 9 сарын 28-ны өдрийн 188 тоот тушаалаар баталсан "Эш татах, бичвэрт эх сурвалжийг заах, ном зүйн бичилт хийх стандарт"-ыг мөрдөнө.
|
|
|
 Татах холбоосууд 
Докторын сургалтын журам
Докторант аттестатчилах журам

|
|