БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН МАСТЕРЫН /МВА/ ХӨТӨЛБӨР
1999 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль /СЭЗДС/, БНСУ-ын Хандоны Глобаль Их Сургууль /ХГИС/-тай хамтран Олон Улсын Бизнесийн Удирдлагын Мастерын Хөтөлбөр нээн хичээллүүлж эхэлсэн нь өндөр хөгжилтэй улс орны олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн сургуультай хамтарсан магистрын хөтөлбөрийн анхдагч нь болсон юм. Улмаар тус хамтарсан хөтөлбөрийн стандартаар СЭЗДС-ийн МВА хөтөлбөрийг үүсгэн байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлсэн.
Тус хөтөлбөр нь элсэн суралцагсдын цаг зав ажлын бололцооноос үүдсэн эрэлт хэрэгцээнд тулгуурласан
- орой,
- эчнээ,
- бямба гарагийн гэсэн дэд хөтөлбөрүүдтэй, мэргэжлийн болон мэргэжлийн бус ангиудтай,
Бизнесийн менежмент,
санхүүгийн удирдлага,
нягтлан бодох бүртгэл гэсэн 3 мэргэжлээр сургалт явуулдаг.
Үйл ажиллагааны явцад орчинд гарч буй өөрчлөлт болон олон улсын жишгийг харгалзан суралтынхаа хөтөлбөрийг 2 удаа /2003, 2005 онд / шинэчлэн батлуулсан.
МВА хөтөлбөр Сургалтын хэлбэр бүрээр жилд нэг удаа элсэлт авдаг бөгөөд Олон улсын ангийн элсэлт 4 сард, бусад ангиудын элсэлт 8 сард явагддаг. 2000 онд анхны элсэлтээ авснаас хойш өнөөдөр 8 удаагийн элсэлтээр 893 магистрантыг элсүүлсэн байна.
Үүнээс СЭЗДС-ийн болон СЭЗДС-ХГИС хамтарсан хөтөлбөрөөр 301 магистрант МВА зэрэг хүртээд байна. Одоогийн байдлаар тус хөтөлбөрт 579 орчим магистрант суралцаж байна.