ОЛОН УЛСЫН МВА ХӨТӨЛБӨР



1999 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль /СЭЗДС/, БНСУ-ын Хандоны Глобаль Их Сургууль /ХГИС/-тай хамтран Олон Улсын Бизнесийн Удирдлагын Мастерын Хөтөлбөр нээн хичээллүүлж эхэлсэн билээ.
Ийнхүү хамтарсан хөтөлбөрийн анхны элсэлт 2000 оны 6 сард явагдаж анхны 18 магистрантыг элсүүлж авснаас хойш өдгөө хүртэл 70 магистрант БНСУ-ын Хандоны Глобаль Их Сургуулийн МВА зэргийг хүртээд байна.

Сургалт үргэлжлэх хугацаа

2 жилд 7 модуль үзэж судлах ба үүнээс 5 модуль нь ажлын бус /18.15-21.05/ цагаар хичээллэнэ. Хүснэгтээр харах

Судлах хичээл

Нийт 48 кредитийн хичээл үзэж судлана.

  • 26 кредитийн хичээлийг ХГИС-ын профессор багш нар удирдана.
  • 22 кредитийн хичээлийг СЭЗДС-ийн профессор багш нар удирдана.
  • Солонгос Монголын бизнесийн байгууллагуудтай танилцах аялал хийнэ.
  • Мэргэжлийн бус элсэгчдэд зориулсан 120 цагийн бэлтгэл курс хичээллэнэ.
  • Хичээлүүд ХГИС-ийн стандартаар англи хэл дээр явагдана.
  • Семинарын хичээлүүд он_лайн хэлбэрээр зохион байгуулагдана.

Төгсөлт

48 кредитийн хичээлийг үзэж судалсан голч дүн 3 буюу түүнээс дээш байх болзлыг хангасан төгсөгч

  • БНСУ-ын Хандоны Глобаль Их Сургуулийн МВА зэрэг, диплом
  • Монгол улсын Санхүү Эдийн Засгийн Дээд Суруулийн МВА зэрэг, диплом гардана.
  Нүүр хуудас Холбоо барих Санал хүсэлт    

   
Харилцах утас: 7015-8802
Designed and developed by MBA program, 2008