• МВА хөтөлбөрийн эрхлэгчийн мэндчилгээ

Хором хормоор хөгжлийн хурд нь хэмжигдэж буй бизнесийн ертөнцөд амжилт олох, урт удаан хугацаанд оршин тогтнох нэг гол үндэс нь онолын өргөн мэдлэгт тулгуурласан чадвар дадлыг эзэмшихявдал юм. Чухамхүү энэ чадвар, шинэ мэдээлэл мэдлэгийг олгоход манай сургалтын гол зорилго оршдог. Та энэхүү хэрэгцээг мэдрээд, өөрийгөө хөгжүүлэх, хэрэгжүүлэх зорилго тавиад түүнийхээ төлөө зорьж яваа бол манай хөтөлбөрт хандаарай.
Сурч мэдэх үйлсэд тань заан чиглүүлэгч нь байж, тантай хамтран ажиллахдаа бид бүхэн баяртай байх болно.

Эрдмийн их аяны тань харгуйд амжилт хүсье.
МВА хөтөлбөрийн эрхлэгч Б.Бүжинлхам

“Хүүхдэд итгэл, инээд бэлэглэе”
Хүүхдийн төлөө сайн үйлсийн аяны тайлан /2007-12-14/

СЭЗДСургуулийн МВА орой Е620 ангийн хамт олны зүгээс нийгмийн өндөр хариуцлага, бизнесийн ёс зүйтэй, эерэг төлөвшил бүхий менежерүүдийг бэлтгэх МВА хөтөлбөрийн гол зорилготой уялдуулан “Хүүхдэд итгэл, инээд бэлэглэе” аянг 2007-12-11 нээс 2007-12-14 ныг дуустал 4 хоногийн хугацаанд амжилттай зохион байгуулж явууллаа.

 

  Нүүр хуудас Холбоо барих Санал хүсэлт  

   
Харилцах утас: 7015-8802
Designed and developed by MBA program, 2008