..::СЭЗДС Оюутны Форум::.. Чуулганы эхлэл ..::СЭЗДС Оюутны Форум::..

 
 ТусламжТусламж   ХайлтХайлт   ГишүүдГишүүд   БүлгэмБүлгэм   БүртгүүлэхБүртгүүлэх 
 Хувийн тохиргооХувийн тохиргоо   Хувийн зурвасХувийн зурвас   НэвтрэхНэвтрэх 

Football sonirhogchid naashaa!!!
Хуудсанд оч Өмнөх  1, 2, 3 ... 25, 26, 27
 
Шинэ сэдэв оруулах   Сэдэвд хариулах    ..::СЭЗДС Оюутны Форум::.. Чуулганы эхлэл -> Спорт
Өмнөх сэдвийг харах :: Дараачийн сэдвийг харах  
Зохиогч Мэдээлэл
Bermuda
Алдар гавъяат гишүүн


Нэгдсэн: 2009-1 сар-26
Бичлэгүүд: 728
Байрлал: Атлантын далай

БичлэгБичигдсэн: Лха 12 сар 23, 2009 8:03 pm    Бичлэгийн гарчиг: Ишлэлтэй хариулах

FIFA-гаас дэлхийн шилдэг 11 тоглогчийг зарлалаа

Goalkeeper
Iker Casillas (Spain, Real Madrid)

Defender
Dani Alves (Brasil, Barcelona),
Nemanja Vidic (Serbia, Manchester United),
John Terry (England, Chelsea),
Patrice Evra (France, MAnchester United)

Midfielder
Steven Gerrard (England, Liverpool),
Xavier Hernandez(Xavi) (Spain, Barcelona),
Andres Iniesta (Spain, Barcelona),

Forward
Cristiano Ronaldo (Portugal, Real Madrid),
Fernando Torres (Spain, Liverpool),
Lionel Messi (Argentina, Barcelona),

Эндээс харахад Барселон 4, Риал 2, Маню 2, Ливерпуул 2, Челси 1 тоглогч орсон байна.
_________________
Эхэнд оч
Хэрэглэгчийн мэдээллийг харах Хувийн зурвас илгээх
Sendog
Ширүүн гишүүн


Нэгдсэн: 2007-3 сар-20
Бичлэгүүд: 3079
Байрлал: Үүрэндээ

БичлэгБичигдсэн: Пүр 12 сар 24, 2009 2:01 am    Бичлэгийн гарчиг: Ишлэлтэй хариулах

Челси аргагүй ш дээ. Гэхдээ л Терри ч сайн шүү.
_________________
Нэр хугарахаар яс хугар.
Анхны 1000 бичлэгтэн
Анхны 2000 бичлэгтэн
Цол ингээд дуусч байгаа юм байхдаа? Админаа.
Эхэнд оч
Хэрэглэгчийн мэдээллийг харах Хувийн зурвас илгээх
bmw_beckham
Догшин дүрт гишүүн


Нэгдсэн: 2008-12 сар-02
Бичлэгүүд: 750
Байрлал: UndΞ® thΞ I®oN SΞ@

БичлэгБичигдсэн: Пүр 5 сар 13, 2010 6:45 pm    Бичлэгийн гарчиг: Ишлэлтэй хариулах

Ийм юм болжэээээ

_________________
.:мӨрӨӨдӨл дуусах газар амьдрал төгсдөг:.
Эхэнд оч
Хэрэглэгчийн мэдээллийг харах Хувийн зурвас илгээх Бичигчийн вэб хуудсанд зочил
Prince_Wn
Өнгө донж нь таарсан гишүүн


Нэгдсэн: 2008-3 сар-07
Бичлэгүүд: 1029
Байрлал: хэвлий --> авс

БичлэгБичигдсэн: Ням 5 сар 23, 2010 12:04 am    Бичлэгийн гарчиг: Ишлэлтэй хариулах

today bol chuhal udur shu !
_________________
Эхэнд оч
Хэрэглэгчийн мэдээллийг харах Хувийн зурвас илгээх
Prince_Wn
Өнгө донж нь таарсан гишүүн


Нэгдсэн: 2008-3 сар-07
Бичлэгүүд: 1029
Байрлал: хэвлий --> авс

БичлэгБичигдсэн: Дав 6 сар 07, 2010 3:20 pm    Бичлэгийн гарчиг: Ишлэлтэй хариулах

Дэлхийн цомын 3 удаагийн эзэн,Европын цомын 3 удаагийн аварга,Олимпийн наадмын алтан медальт ХБНГУ-ын шигшээ баг


Дасгалжуулагчид: Ерөнхий дасгалжуулагч - Joachim Löw

Туслах дасгалжуулагч: Hans-Dieter Flick

Багийн ерөнхий менежэр
: Oliver Bierhoff

Багийн бүрэлдэхүүн :

Хаалгач: Joerg Butt (Bayern Munich), Manuel Neuer (Schalke), Tim Wiese (Werder Bremen)

Ах нар оролцоогүй нь жаахан тиймхэн байгаа ч залуучууд муугүй манана гэж итгэж байгаа.

Хамгаалагч: Dennis Aogo (Hamburger SV), Holger Badstuber (Bayern Munich), Arne Friedrich (Hertha Berlin), Jerome Boateng (Hamburger SV), Marcell Jansen (Hamburger SV), Philipp Lahm (Bayern Munich), Per Mertesacker (Werder Bremen), Serdar Tasci (Stuttgart)

Сэлгээний тоглогчид анх удаагаа ДАШТ-д оролцож байгаа бөгөөд Лоёв ноёнтны ухаан эндээс харагдана гэж бодож байна.

Хагас хамгаалагч: Sami Khedira (Stuttgart), Toni Kroos (Bayer Leverkusen), Marko Marin (Werder Bremen), Mesut Oezil (Werder Bremen), Bastian Schweinsteiger (Bayern Munich), Piotr Trochowski (Hamburger SV)

Хамгийн гол байрлал гэж хэлж болох энэхүү байрлалд мөн л том тэмцээнд анх удаа орж байгаа гэж хэлж болохуйц тоглогч нар байна. Басти,Троховски тэргүүтэй дунд эгнээ тэр чигтээ нууц юм.Бастигийн хурд уран тоглолт,Троховскигийн бөмбөг салгалт үлдсэн тоглогчид нь нууц :rolleyes:

Довтлогч: Cacau (Stuttgart), Mario Gomez (Bayern Munich), Stefan Kiessling (Bayer Leverkusen), Miroslav Klose (Bayern Munich), Thomas Mueller (Bayern Munich), Lukas Podolski (Cologne)

Энэ байрлалын хувьд муулах зүйл алгаа. Дэлхийн аваргад хамгийн шилдэг тоглолт үзүүлдэг ер нь ч формтой тоглогч болох Клоз,Гоолын машин болоод байгаа Подольски тэргүүтэй тоглогчид байна.Сэлгээнээс тоглолт руугаа оруулах ямар төрлийн хүн хэрэгтэй байна тэр бүгд л байна.

Хэсгийн тоглолтуудын хуваарь :

13 June Johannesburg Germany - Australia

18 June Port Elizabeth Germany - Serbia

23 June Johannesburg Ghana - Germany

_________________
Эхэнд оч
Хэрэглэгчийн мэдээллийг харах Хувийн зурвас илгээх
Bermuda
Алдар гавъяат гишүүн


Нэгдсэн: 2009-1 сар-26
Бичлэгүүд: 728
Байрлал: Атлантын далай

БичлэгБичигдсэн: Пүр 6 сар 10, 2010 10:46 pm    Бичлэгийн гарчиг: Ишлэлтэй хариулах

Аргентин

Хүн ам : 38,7 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 331,8 мянга
Дэлхийн аваргад орсон тоо : 14
Хамгийн том амжилт : 1978, 1986 оны дэлхийн аварга
Багийн ханш : 347,3 сая евро
Хамгийн үнэтэй тоглогч : Месси, 80 сая

Багийн од : Лионел Месси. Дэлхийн хамгийн шилдэг тоглогч тэрээр энэ улиралд ч гарамгай байж чадсан. Ялангуяа Аваргуудын лигт Арсеналын эсрэг 4 гоол хийснийг дурьдахгүй өнгөрч болохгүй нь. Хамгаалалт өндөр хөгжсөн орчин үед Гулливеруудын хажуугаар сүнгэнэсээр лигтээ 34 гоол хийсэн байгаа юм даа. Түүний талаар ингээд зогсооё. Дэлхийн аваргаар л харж нүдээ баясгацгаая даа.

Дасгалжуулагч : Диего Марадона. 2008 онд түүнийг Албисэлестед ирэхэд Аргентины ард түмэн халуун дулаанаар алга ташин хүлээж авав. Тэр цэнхэр судалтнуудын амьд бурхан билээ. Марадона хэмээх тусгай сүм ч бий болж, тэнд нь хүмүүс Бурхан гэдэг үгийн оронд Марадона гэдэг үг хэрэглэж сүсэглэх болоод удаж байгаа. Хаа байсан Мексик энэ тэрээс хүртэл хосууд ирж гэрлэлтээ батлуулах нь бий. Гэхдээ Аргентины хөлбөмбөгийн экспертүүд дийлэнх нь түүнийг ирэхэд эргэлзсэн харцаар ширтэж байлаа. Болив дахь бүтэлгүйтэл, залгуулаад Бразилд нандин шүтээн болсон газраа хожигдсон зэрэг нь түүнийг шүүмжлэгчдийн амны зугаа болж, түүний эсрэг олон хүн эргэлээ. Хэвлэл мэдээллийнхэн бараг зуун хувь түүний эсрэг болов. Тэр харин дараа нь Перуд сүүлийн мөчид хожил авсныхаа дараа бороон дунд элгээрээ гулгаж, дэлхий нийтийн нүдийг бүлтийлгэсэн билээ. Энэ нь угтаа шүүмжлэгчдийнхээ эсрэг барьсан бэлэг байсан юм. Эрхээ авсныхаа дараа нулимсаа барьж чадаагүй түүнд энэ нь юу ч биш байжээ. Саяхан тэр баг нь дэлхийн аваргад түрүүлбэл тэдний эсрэг нүцгэн биеэ харуулан гүйх болно гэж мэдэгдсэн юм.

Ахлагч : Хавиер Машерано. Ливерпүүлийн зуудаг нохой бол Марагийн талбай дахь хөзрийн тамга билээ. Ямар сайндаа ирэнгүүтээ түүнийг шууд ахлагчаар залж, Маше+10 гэсэн томьёо гаргаж байх вэ дээ. Мара түүнд асар их итгэсэн учраас Камбиассог гэрт нь үлдээсэн. Машерано хэдий насаар залуу ч туршлагаар арвин нэгэн. Ахлагчийн шинж байдаг хүн шүү.

Онцлох тоглогч : Хуан Верон. 35 настай хэдий ч одоо багийн тархи нь гэж хэлж болно. Марадона түүнд мөн л маш их итгэж, Рикелмегээс түүнийг илүүд үзсэн. Бараг довтолгоо бүхэн түүгээр дамждаг. Европын том багуудаар тоглож явсан тэр энэ дэлхийн аваргаар залуу насаа санагалзаж чадах болов уу?

Шилмэл гараа : 4-4-2.

————————— Romero ————————-
– Heinze — Demichelis — Samuel — Otamendi —
—- di Maria — Mascherano — Veron — Gutierrez —-
—————– Messi ——- Higuain ——————

Тэмцээний таамаг : Харьцангуй сул хэсэгт орсон. Нэгээр яаж ийгээд л гарчихна. Гол нь Месси Барса дахь тоглолтоо гаргаж чадах уу гэдэг л байна. Тэр 86 оны Мара шиг гялалзаж чадвал финалд амархан очно. Баг болгон л асуудалтай байна шүү дээ.
_________________
Эхэнд оч
Хэрэглэгчийн мэдээллийг харах Хувийн зурвас илгээх
Өмнөх бичлэгүүдийг харах:   
Шинэ сэдэв оруулах   Сэдэвд хариулах    ..::СЭЗДС Оюутны Форум::.. Чуулганы эхлэл -> Спорт Үндсэн цагийн бүс Улаанбаатар (GMT + 8)-ийн цагаар тооцогдож байгаа.
Хуудсанд оч Өмнөх  1, 2, 3 ... 25, 26, 27
Хуудас 27 (нийт 27)

 
Ийшээ оч:  
Та энэ хэлэлцүүлэгт шинэ сэдвүүд нэмж чадахгүй.
Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй
Та энэ хэлэлцүүлэг дэх бичлэгүүдээ засаж чадахгүй
Та энэ хэлэлцүүлэг дэх бичлэгүүдээ устгаж чадахгүй
Та энэ хэлэлцүүлэгт санал өгч чадахгүй




Powered by phpBB © 2001, 2005 phpBB Group
Лхагвасүрэнгийн Хүрэлбаатар