|
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим
|
|
Тус тэнхим нь Санхүү эдийн засгийн техникумын “Тусгай мэргэжлийн хичээлийн багш нарын секц” хожим нь “Тусгай мэргэжлийн хичээлийн багш нарын заах аргын нэгдэл” болж өргөжсөний суурин дээр байгуулагдан 80 шахам жил хөгжиж ирсэн анхны тэнхим билээ.
Одоо нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн эрхлэгчээр Н. Бадамрагчаа ажиллаж байгаа бөгөөд:
- Зөвлөх багшаар Сангийн Яамны Нягтлан Бодох Бүртгэлийн Бодлого Арга Зүйн Хэлтсийн дарга, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтын ерөнхийлөгч доктор Л. Дондог, Монгол Улсын Гавъяат багш, СЭЗДС-ийн профессор Ж. Нямсүрэн, СЭЗДС-ийн дэд профессор Б. Лувсандорж нар ажиллаж байна.
- Зөвлөх багшийн хамт мэргэжлийн 16 багш ажиллаж байна. Үүнээс:
Доктор 1, докторант 3, магистр 9, магистрант 3
- Багш нарын 72% буюу 12 багш Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч юм.
Мөн тэнхимийн бүх багш сургах зүйн боловсролын курс дүүргэсэн, багшлах эрхтэй.
|
|
“Аж ахуйн нэгж , байгууллагын санхүүгийн мэдээллийг боловсруулж , бизнесийн амжилтын түлхүүр болгон ашиглах чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх нь Нягтлан Бодох Бүртгэлийн Хөтөлбөрийн эрхэм зорилго мөн”
|
|
Бизнесийн удирдлагын бакалаврын хэргэмтэй нягтлан бодогчид нь Төрийн болон өмчийн
бүх хэлбэрийн аж ахуй нэгж, байгууллагын нягтлан бодогч, аудитын байгууллагын туслах аудитор,татвар, гааль,Нийгмийн Даатгалын байгууллагын байцаагчын албан тушаалд ажиллах боломжтой.
|
МЭРГЭЖИЛТЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
|
- Бизнесийн удирдлагын суурь болон мэргэжлийн суурь боловсролыг судалж эзэмшсэн байх
- Мэргэжлийн бэлтгэл сайтай байх
- Онолын мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэх чадвартай байх
- Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай байх
- Мэргэжлийн ёс зүйг удирдлага болгон мөрдөж ажилладаг байх
- Харилцааны соёлтой байх
|
МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЭМШВЭЛ ЗОХИХ МЭДЛЭГ
|
|
Оюутан суралцах хугацаандаа дараахь мэдлэгийг эзэмшсэн байна.
- Дээд боловсролтой мэргэжилтний зайлшгүй мэдвэл зохих хүмүүнлэг нийгмийн ухаан, математик статистик, мэдээллийн систем зэрэг ерөнхий эрдмийн суурь мэдлэг
- Нягтлан бодох бүртгэл, банк санхүү, маркетинг, менежментийн зэрэг мэргэжлийн суурь мэдлэг
- Сонгон суралцаж байгаа мэргэжлийн бэлтгэлийн хувьд мэдээллийг компьютерээр боловсруулах, НББ-ийн зарчимууд, санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, аудитын стандарт болон үндэсний стандарт, бүртгэлийн технологи ажиллагаа,мэдээллийн систем,санхүүгийн болон удирдлагын тайлан гаргах тайлангийн үзүүлэлтүүдэд шинжилгээ хийж дүгнэлт өгөх
|
МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЭМШВЭЛ ЗОХИХ ЧАДВАР
|
- Нягтлан бодох бүртгэлийг Олон Улсын Стандарт болон үндэсний стандартын дагуу хөтөлж, байгууллагын гадаад болон дотоод хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн зөв санхүүгийн мэдээллэээр хангах
- Нягтлан бодох бүртгэлийн анхны баримт бичигийг хянаж, боловсруулан анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтөлж санхүүгийн тайлан бэлтгэх.
- Эд хөрөнгийн тооллого хийх, бэлтгэн нийлүүлэгч , худалдан авагч , банк , гааль, татварын алба, нийгмийн даатгалын алба болон бусад харилцагч байгууллагуудтай тогтоосон хугацаанд тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулан баримтжуулах
- үйлдвэрлэлийн зардал өртгийн тооцоог үнэн зөв гаргаж тайлагнах
- Хөрөнгийн хөдлөл өөрчлөлт, ашиглалтын үзүүлэлтүүдийг зөв тооцоолох
- Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг шалгаж хүлээн авах, санхүүгийн тайланг бэлтгэх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, татварын тооцооллыг хийх.
- Хөдөлмөрийн хууль, нийгмийн даатгалын багц хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд цалин хөлсний тооцооллыг үйлдэх, хянах, хангах чадвартай байх
|
|
|