|
СЭЗДС-н өдрийн хөтөлбөрт “Нягтлан бодох бүртгэл”, “Бизнесийн менежмент”, “Маркетингийн менежмент”, “Санхүүгийн менежмент”, “Банкны менежмент”, “Бизнесийн эдийн засаг”, “Мэдээллийн системийн менежмент”-ийн мэргэжлээр, БНХАУ-ын Далианы Их сургуультай хамтарсан хөтөлбөрт “Бизнесийн менежмент”, БНХАУ–ын Далианы Политехникийн Их Сургуультай хамтарсан хөтөлбөрт “Олон улсын эдийн засаг, худалдаа”, БНСУ-ын Хандоны Глобаль Их сургуультай хамтарсан хөтөлбөрт “Глобаль менежмент” мэргэжлээр, ХБНГУ-ын Фрайбургийн Бизнесийн сургуультай /ISW/ хамтарсан хөтөлбөрт “Аялал жуулчлаллын менежмент” мэргэжлээр оюутан тус тус элсүүлнэ.
Нягтлан бодох бүртгэл.
Мэргэжлийн тодорхойлолт: Байгууллагын эдийн засгийн мэдэллийг бүрдүүлж, дүн шинжилгээ хийх, боловсруулах, тайлагнах чадвар бүхий мэргэжилтэн байна.
Мэргэжлийн зориулалт: Төрийн болон хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч, аудитын байгууллагын туслах аудитор, татвар, гааль, нийгмийн даатгалын байгууллагын байцаагчийн албан тушаалд ажиллах зориулалтаар бэлтгэгдэнэ.
Мэргэжилтний эзэмшвэл зохих мэдлэг, чадвар:
Ø Нягтлан бодох бүртгэлийг Олон Улсын Стандарт болон үндэсний стандартын дагуу хөтөлж, байгууллагын гадаад болон дотоод хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн зөв мэдээллээр хангах;
Ø Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг хянаж, боловсруулан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан бэлтгэх;
Ø Эд хөрөнгийн тооллого хийх, харилцагч байгууллагуудтай тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулах;
Ø Үйлдвэрлэлийн зардал, өртгийн тооцоог үнэн зөв гаргаж, тайлагнах;
Ø Хөрөнгийн хөдлөл өөрчлөлт, ашиглалтын үзүүлэлтүүдийг зөв тооцоолох;
Ø Санхүүгийн тайланг шалгаж, тайлан бэлтгэх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, татварын тооцоололтыг хийх;
Ø Хууль тогтоомжийг хүрээнд цалин хөлсний тооцооллыг үйлдэх, хянах;
Ø Нягтлан бодох бүртгэлийн программ ашиглах.
Бизнесийн менежментийн мэргэжил.
Мэргэжлийн тодорхойлолт: Байгууллагын нийгмийн хариуцлагатай шийдвэр гаргалтын хүрээндэх үйл ажиллагаа, хүний болон бусад нөөцийг үр ашигтай төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хянах үйл ажиллагааг хэрэгжүүлэх мэдлэг чадвар бүхий мэргэжилтэн байна.
Мэргэжлийн зориулалт: Төрийн болон бизнесийн байгууллагад Ерөнхий Менежер, Хүний Нөөцийн Менежер, Үйлдвэрлэл Менежер, Төсөл болон Судалгааны ажилтан зэрэг албан тушаалууд дээр ажиллах зориулалтаар бэлтгэгдэнэ.
Мэргэжилтний эзэмшвэл зохих мэдлэг, чадвар:
Ø Нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлийн онолын мэдлэг;
Ø Байгууллагын гадаад, дотоод орчны судалгаа шинжилгээ хийх;
Ø Байгууллагын хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх;
Ø Төслийн ажлыг төлөвлөх, зохион байгуулах хяналт тавих;
Ø Нөхцөл байдлыг таниж мэдэх, задлан шинжилж нэгтгэн дүгнэх;
Ø Судалгааны ажлыг бие даан гүйцэтгэх;
Ø Бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэх, илтгэх болон бичгийн чадвар эзэмшсэн байх;
Ø Өөртөө итгэлтэй, зорилго чиглэлдээ тэмүүлэх, ахиж дэвших эрмэлзлэл бүхий.
Маркетингийн менежментийн мэргэжил.
Мэргэжлийн тодорхойлолт: Маркетингийн хүрээнд бүтээлчээр сэтгэх чадвартай, маркетингийн судалгаа хийх, хэрэглэгчдийн худалдан авалтанд нөлөөлөх, идэвхжүүлэх үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэх зэрэг байгууллагыг маркетингийн удирдлагаар хангах мэдлэг, чадвар бүхий мэргэжилтэн байна.
Мэргэжлийн зориулалт: Төрийн болон бизнесийн байгууллагад Маркетинг, Борлуулалтын Менежер, Үйлчилгээний Менежер, Төсөл болон Судалгааны ажилтан зэрэг албан тушаалууд дээр ажиллах зориулалтаар бэлтгэгдэнэ.
Мэргэжилтний эзэмшвэл зохих мэдлэг, чадвар:
Ø Нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлийн онолын мэдлэг;
Ø Байгууллагыг маркетингийн удирдлагаар хангах шийдвэр гаргалттай холбоотой судалгаа хийх, мэдээллийг боловсруулах, дүгнэх;
Ø Байгууллагын маркетингийн судалгаа хийх, маркетингийн төлөвлөгөө боловсруулах;
Ø Нөхцөл байдлыг таниж мэдэх, задлан шинжилж нэгтгэн дүгнэх;
Ø Судалгааны ажлыг бие даан гүйцэтгэх;
Ø Бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэх, илтгэх болон бичгийн чадвар эзэмшсэн байх;
Ø Өөртөө итгэлтэй, зорилго чиглэлдээ тэмүүлэх, ахиж дэвших эрмэлзлэл бүхий.
Санхүүгийн менежментийн мэргэжил.
Мэргэжлийн зориулалт: Санхүүгийн байгууллагууд, Монгол Банк, арилжааны банкууд, ББСБ, ХЗХ, даатгалын компаниуд, төрийн болон бизнесийн байгууллагад санхүүгийн хөрөнгө оруулалтын менежер, эрсдэлийн шинжээч, зээл болон даатгалын эдийн засагч, нягтлан бодогч, теллер, хянан шалгагч болон аудитор, дилер, харилцагчийн зөвлөх зэрэг албан тушаалд ажиллах зориулалтаар бэлтгэгдэнэ.
Мэргэжилтний эзэмшвэл зохих чадвар:
Ø Байгууллагуудын санхүү, бизнесийн үйл ажиллагааг шинжилж, түүнийг үнэлж, дүгнэх чадвартай байх;
Ø Санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг үнэлэх чадвартай байх;
Ø Хөрөнгө оруулалтын болон санхүүгийн шийдвэр гаргалт, төлөвлөлт хийх;
Ø Байгууллагын бэлэн мөнгөний удирдлагыг хэргэжүүлэх;
Ø Санхүүгийн үйл ажиллагааны хяналтын хэрэгжүүлэх.
Банкны менежментийн мэргэжил.
Мэргэжлийн зориулалт. Банк, ББСБ, ХЗХ болон даатгалын байгууллагад банк санхүүгийн удирдлагын чиглэлээр санхүүч, зээлийн эдийн засагч санхүүгийн хөрөнгө оруулалтын менежер, нягтлан бодогч, хянан шалгагч, теллер зэрэг албан тушаалд ажиллах зориулалтаар бэлтгэгдэнэ.
Мэргэжилтний эзэмшвэл зохих чадвар:
Ø Банкны нягтлан бодох бүртгэл хөтлөх;
Ø Зээлийн судалгаа, шинжилгээ хийх;
Ø Хадгаламж, зээлийн бодлого боловсруулах;
Ø Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний менежмент, маркетингийн оновчтой шийдвэр гаргах;
Ø Банкны нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх.
Бизнесийн эдийн засаг.
Мэргэжлийн тодорхойлолт: Эдийн засгийн макро түвшинд улс орны болон салбарын хэмжээний мэдээллийг боловсруулах, дүгнэлт гаргах, микро түвшинд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны үр ашгийг тооцох, эрсдлийг тодорхойлох, бууруулах арга замыг тогтоох мэдлэг чадвар бүхий мэргэжилтэн байна.
Мэргэжлийн зориулалт: Төрийн болон бизнесийн байгууллагуудад мэдээлэл боловсруулах, нөхцөл байдлын болон бодлогын шинжилгээ хийх судлаач, шинжээч, мэргэжилтэн. Их, дээд сургуулиуд, түүний дэргэдэх судалгааны газруудад багш, судлаачаар ажиллах зориулалтаар бэлтгэгдэнэ.
Мэргэжилтний эзэмшвэл зохих мэдлэг чадвар:
Ø Байгууллагуудын санхүү, бизнесийн үйл ажиллагааг шинжилж, түүнийг үнэлж, дүгнэх чадвартай байх;
Ø Тоон болон чанарын мэдээллүүдийг компьютерийн хэрэглээний программ хангамж ашиглан боловсруулах дадлыг эзэмшсэн байх;
Ø Тоон болон чанарын шинж тэмдгүүдээр тодорхойлогдох мэдээллүүдийг статистик аргуудын тусламжтайгаар шинжлэн, ерөнхий хууль зүй тогтолыг илрүүлэх, дүгнэх;
Ø Макро болон микро түвшинд байгууллагын хүрээнд хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрүүдийг шинжилгээ хийж, дүгнэлт гаргах.
Мэдээллийн системийн менежмент.
Мэргэжлийн тодорхойлолт:Бизнесийн асуудлуудыг шинжилж, технологийн тусламжтайгаар шийдвэрлэж, шийдвэрийг бүтээлчээр хэрэгжүүлэх чадвар бүхий мэргэжилтэн байна.
Мэргэжлийн зориулалт. Бүх салбарын байгууллагуудадсистемийн шинжээч, бизнесийн зөвлөх, мэдээллийн сангийн администратор, программ зохиогч, вэб дизайнер, төслийн менежер зэрэг албан тушаалд ажиллах зориулалтаар бэлтгэгдэнэ.
Мэргэжилтний эзэмшвэл зохих чадвар:
Ø Бизнесийн стратеги, гадаад орчны шаардлагуудтай уялдуулан мэдээллийн системийг хөгжүүлэх, байгууллагын бизнес процессыг автоматжуулах, реинженеринг хийх, системуудыг нэгтгэх;
Ø Байгуулллага дахь мэдээллийн урсгалыг судлаж, мэдээллийн системийн хэрэгцээг тодорхойлох;
Ø Мэдээллийн системын үр дүн дээр тулгуурлан системд тавигдах хэрэглэгчийн шаардлагуудыг тодорхойлж, системыг зохиомжлох, туршиж, нэвтрүүлэх, байгууллагын гадаад дотоод орчны өөрчлөлттэй уялдуулан шаардлагатай засвар өөрчлөлтүүдийг хийх;
Ø Мэдээллийн системийн техникийн далгаврын баримт бичгийг олон улсын стандартын дагуу бүрдүүлж, боловсруулах;
Ø Шийдвэр гаргах үйл ажиллагааг оновчтой болгох;
Ø Мэдлэг болон мэдээллийн нөөцийг оновчтой зохион байгуулах.
СЭЗДС, БНСУ–ын ХАНДОНЫ ГЛОБАЛЬ ИХ СУРГУУЛЬ
ХАМТАРСАН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР
СЭЗДС, БНСУ-ын Хандоны Глобаль Их Сургуультай хамтран 2+2 хөтөлбөрт “Глобаль менежмент, Мэдээллийн системийн менежмент” мэргэжлээр оюутан элсүүлэн сургана.
- Хамтарсан хөтөлбөрт СЭЗДС-ийн өдрийн ангийн үндсэн хичээлүүд судлахын сацуу долоо хоногт 10 цагийн англи хэлний хичээл орох тул үндсэн хөтөлбөрийн сургалтын төлбөрөөс өндөр төлбөртэй байна.
- 2-р курс төгсөж, зохих шаардлага хангасны дараа Хандоны Глобаль Их сургуульд шилжин суралцаж хоёр Их Сургуулийн дипломтой төгсөх боломж олгоно.
СЭЗДС, БНХАУ–ын ДАЛИАНЫ ИХ СУРГУУЛЬ
ХАМТАРСАН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР
СЭЗДС, БНХАУ-ын Далианы Их Сургуультай хамтран 2+2 хөтөлбөрт “Бизнесийн менежмент, Хятад хэл орон судлал, Бизнесийн эрх зүй,” мэргэжлүүдээр тус тус оюутан элсүүлэн сургана.
- Хамтарсан хөтөлбөрт СЭЗДС-ийн өдрийн ангийн үндсэн хичээлүүд судлахын сацуу долоо хоногт 16 цагийн хятад хэлний хичээл орох тул үндсэн хөтөлбөрийн сургалтын төлбөрөөс өндөр төлбөртэй байна.
- 2-р курс төгсөж, зохих шаардлага хангасны дараа БНХАУ – ын Далианы Их сургуульд шилжин суралцаж хоёр Их Сургуулийн дипломтой төгсөх боломж олгоно.
- Энэхүү хөтөлбөрт “Хятад хэл, орон судлал” мэргэжлээр элсэхийг хүсэгч нь Математикийн 620 ба түүнээс дээш, Хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтын 4 оноотой бол Англи хэл /Орос хэл/ -ний ЕШ –гүйгээр элсэж болно.
СЭЗДС, БНХАУ –ын ДАЛИАНЫ ПОЛИТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬ
ХАМТАРСАН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР
2010 - 2011 оны хичээлийн жилээс эхлэн СЭЗДС, БНХАУ-ын Далианы Политехникийн Их Сургуультай хамтран 2+2 хөтөлбөр хэрэгжүүлнэ. Тус хамтарсан хөтөлбөрт “Олон улсын эдийн засаг, худалдаа” мэргэжлээр оюутан элсүүлэн сургах ба суралцагч 2-р курс төгсөж, зохих шаардлага хангасны дараа БНХАУ – ын Далианы Их сургуульд шилжин суралцаж хоёр Их Сургуулийн дипломтой төгсөх боломж олгоно.
Энэхүү хөтөлбөрийн зорилго нь “Олон улсын эдийн засаг, худалдааны олон талт асуудлаар эрдмийн болон бодлогын судалгаа, шинжилгээг хийж, асуудлыг шийдвэрлэхдээ бодит нөхцөл байдалд нийцүүлэн оновчтой шийдвэрлэдэг онолын өргөн мэдлэг, аналитик шинжилгээний чадвар, дадал эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэх”- д оршино.
СЭЗДС, ХБНГУ-ын ФРАЙБУРГИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ /ISW/
ХАМТАРСАН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР
СЭЗДС, ФБС (Фрайбургийн Бизнесийн Сургууль) -тай хамтран олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн Аялал жуулчлал, Зочлох үйлчилгээний менежментийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх бакалаврын хөтөлбөрийг Евро стандартын дагуу Монголд анх удаа нэвтрүүлж байна.
ХБНГУ-ын ФБС нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, ХБНГУ-ын боловсролын DIN EN ISO 9000:2000-12 сертификаттай, Америк, Латин Америк, Европ болон Ази зэрэг дэлхийн өнцөг булан бүрд урлаг, спорт болон аялал жуулчлалын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг туршлага бүхий нэр хүндтэй сургууль юм.
Хөтөлбөрийн зорилго нь “Монголын аялал жуулчлал, зочлох үйлчилгээний бизнесийнорчны.
өөрчлөлтөд оновчтой хариу үйлдэл үзүүлэхүйц удирдлагын шийдвэрийг манлайлан хэрэгжүүлдэг, өрсөлдөх чадвартай, шинэлэг сэтгэлгээ бүхий олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, шинэ үеийн шилдэг менежерийг бэлтгэх” - д оршино.
Сургалтын онцлог:
- Монголд анх удаа аялал жуулчлал болон зочлох үйлчилгээний менежментийн чиглэлээр Евро стандартад нийцсэн мэдлэг, чадварыг олгоно.
- Германы их дээд сургуулийн стандартаар боловсруулсан сургалтын хөтөлбөр.
- 4 жилийн сургалтаар Монголын их дээд сургуулиудын хөтөлбөрийн кредит хэмжээнээс 50%-аар их буюу 180 кредит цагийн хичээлүүдийг үзэж судална.
- Мэргэшүүлэх гол хичээлүүдийг ХБНГУ-ын ФБС-ийн туршлагатай профессорууд англи хэлээр заана.
- Суралцагсад семестер болгонд ур чадвараа баталгаажуулах дадлагыг хийнэ.
- Төгсөгчид СЭЗДС болон ФБС-ийн дипломтой төгсөнө.
|