ХОЙД АМЕРИК БА ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГАД МОНГОЛ УЛСААС АНХ УДАА ГИШҮҮНЭЭР ЭЛСЭЖ, ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГЫГ ХАНГАН, НЭР ДЭВШИГЧ СЕРТИФИКАТЫГ АЛБАН ЁСООР ГАРДСАН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ
2010 – 2011 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД “БАКАЛАВРЫН ЗЭРЭГ” ОЛГОХ ДАРААХ ХӨТӨЛБӨРҮҮДЭД ОЮУТАН ЭЛСҮҮЛНЭ.
БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН БАКАЛАВРЫН ЗЭРЭГ ОЛГОХ
ӨДРИЙН ҮНДСЭН ХӨТӨЛБӨР
СЭЗДС-ийн Өдрийн хөтөлбөр нь уламжлалт үндсэн мэргэжлийн хөтөлбөр юм. Тус хөтөлбөрт “Бизнесийн менежмент, Бизнесийн эдийн засаг, Мэдээллийн системийн менежмент, Нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн менежмент, Банкны менежмент, Маркетингийн менежмент мэргэжлээр тус тус элсүүлэн суралцуулна.
Элсэлттэй холбоотой үйл ажиллагааг “СЭЗДС –д 2010 -2011 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журам” –ын дагуу зохион байгуулна.
СЭЗДС, БНСУ –ын ХАНДОНЫ ГЛОБАЛЬ ИХ СУРГУУЛЬ
ХАМТАРСАН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР
СЭЗДС, БНСУ-ын Хандоны Глобаль Их Сургуультай хамтран 2+2 хөтөлбөрт “Глобаль менежмент, Мэдээллийн системийн менежмент” мэргэжлээр оюутан элсүүлэн сургана.
- Хамтарсан хөтөлбөрт СЭЗДС-ийн өдрийн ангийн үндсэн хичээлүүд судлахын сацуу долоо хоногт 10 цагийн англи хэлний хичээл орох тул үндсэн хөтөлбөрийн сургалтын төлбөрөөс өндөр төлбөртэй байна.
- 2-р курс төгсөж, зохих шаардлага хангасны дараа Хандоны Глобаль Их сургуульд шилжин суралцаж хоёр Их Сургуулийн дипломтой төгсөх боломж олгоно.
СЭЗДС , БНХАУ –ын ДАЛИАНЫ ИХ СУРГУУЛЬ
ХАМТАРСАН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР
СЭЗДС, БНХАУ-ын Далианы Их Сургуультай хамтран 2+2 хөтөлбөрт “Бизнесийн менежмент, Хятад хэл орон судлал, Бизнесийн эрх зүй, Аялал жуулчлалын менежмент” мэргэжлүүдээр тус тус оюутан элсүүлэн сургана.
- Хамтарсан хөтөлбөрт СЭЗДС-ийн өдрийн ангийн үндсэн хичээлүүд судлахын сацуу долоо хоногт 16 цагийн хятад хэлний хичээл орох тул үндсэн хөтөлбөрийн сургалтын төлбөрөөс өндөр төлбөртэй байна.
- 2-р курс төгсөж, зохих шаардлага хангасны дараа БНХАУ – ын Далианы Их сургуульд шилжин суралцаж хоёр Их Сургуулийн дипломтой төгсөх боломж олгоно.
- Энэхүү хөтөлбөрт “Хятад хэл, орон судлал” мэргэжлээр элсэхийг хүсэгч нь Математикийн 620 ба түүнээс дээш, Хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтын 4 оноотой бол Англи хэл /Орос хэл/ -ний ЕШ –гүйгээр элсэж болно.
СЭЗДС, БНХАУ –ын ДАЛИАНЫ ПОЛИТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬ
ХАМТАРСАН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР
2010 - 2011 оны хичээлийн жилээс эхлэн СЭЗДС, БНХАУ-ын Далианы Политехникийн Их Сургуультай хамтран 2+2 хөтөлбөр хэрэгжүүлнэ. Тус хамтарсан хөтөлбөрт “Олон улсын эдийн засаг, худалдаа” мэргэжлээр оюутан элсүүлэн сургах ба суралцагч 2-р курс төгсөж, зохих шаардлага хангасны дараа БНХАУ – ын Далианы Их сургуульд шилжин суралцаж хоёр Их Сургуулийн дипломтой төгсөх боломж олгоно.
Энэхүү хөтөлбөрийн зорилго нь “Олон улсын эдийн засаг, худалдааны олон талт асуудлаар эрдмийн болон бодлогын судалгаа, шинжилгээг хийж, асуудлыг шийдвэрлэхдээ бодит нөхцөл байдалд нийцүүлэн оновчтой шийдвэрлэдэг онолын өргөн мэдлэг, аналитик шинжилгээний чадвар, дадал эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэх” - д оршино.
СЭЗДС , ХБНГУ-ын ФРАЙБУРГИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ /ISW/
ХАМТАРСАН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР
СЭЗДС, ФБС (Фрайбургийн Бизнесийн Сургууль) -тай хамтран олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн Аялал жуулчлал, Зочлох үйлчилгээний менежментийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх бакалаврын хөтөлбөрийг Евро стандартын дагуу Монголд анх удаа нэвтрүүлж байна.
ХБНГУ-ын ФБС нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, ХБНГУ-ын боловсролын DIN EN ISO 9000:2000-12 сертификаттай, Америк, Латин Америк, Европ болон Ази зэрэг дэлхийн өнцөг булан бүрд урлаг, спорт болон аялал жуулчлалын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг туршлага бүхий нэр хүндтэй сургууль юм.
Хөтөлбөрийн зорилго нь “Монголын аялал жуулчлал, зочлох үйлчилгээний бизнесийн орчны
өөрчлөлтөд оновчтой хариу үйлдэл үзүүлэхүйц удирдлагын шийдвэрийг манлайлан хэрэгжүүлдэг, өрсөлдөх чадвартай, шинэлэг сэтгэлгээ бүхий олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, шинэ үеийн шилдэг менежерийг бэлтгэх” - д оршино.
Сургалтын онцлог:
- Монголд анх удаа аялал жуулчлал болон зочлох үйлчилгээний менежментийн чиглэлээр Евро стандартад нийцсэн мэдлэг, чадварыг олгоно.
- Германы их дээд сургуулийн стандартаар боловсруулсан сургалтын хөтөлбөр.
- 4 жилийн сургалтаар Монголын их дээд сургуулиудын хөтөлбөрийн кредит хэмжээнээс 50%-аар их буюу 180 кредит цагийн хичээлүүдийг үзэж судална.
- Мэргэшүүлэх гол хичээлүүдийг ХБНГУ-ын ФБС-ийн туршлагатай профессорууд англи хэлээр заана.
- Суралцагсад семестер болгонд ур чадвараа баталгаажуулах дадлагыг хийнэ.
- Төгсөгчид СЭЗДС болон ФБС-ийн дипломтой төгсөнө.
БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН БАКАЛАВРЫН ЗЭРЭГ ОЛГОХ
ОРОЙН 4,5 ЖИЛИЙН ХӨТӨЛБӨР
Эдийн засгийн дээд боловсрол эзэмшээгүй, эсвэл дээд сургуульд одоогийн байдлаар суралцаж буй оюутнуудад зориулан хэрэгжүүлдэг хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрт суралцсанаар төгсөгчид хөрвөх чадвартай болох ба хөдөлмөрийн зах зээл дээр байрших боломж нь дээшилнэ.
Тус хөтөлбөрт “Нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн менежмент, Бизнесийн менежмент, Банкны менежмент, Маркетингийн менежмент мэргэжлүүдээр тус тус элсүүлэн суралцуулна. Элсэгчдийг Өдрийн үндсэн хөтөлбөрт элсэгчдэд тавигдах шаардлагыг баримтлан элсүүлнэ.
Бакалаврын зэрэг олгох дээрх хөтөлбөрүүдэд элсэхийг хүсэгчдэд тавигдах шаардлага
- Дээрх хөтөлбөрүүдэд элсэхийг хүсэгч нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна.
- Мэргэжил тус бүрээр заасан хичээлээр Ерөнхий шалгалт өгч, тус бүрт нь 620 ба түүнээс дээш оноотой байна.
- Элсэлтийг “СЭЗДС –ийн Өдрийн хөтөлбөрт 2010 -2011 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журам” - ыг баримтлан зохион байгуулна.
Элсэлтийн журам, холбогдох мэдээллийг www.ife.edu.mn хаягаар орж харна уу.
Хаяг: Улаанбаатар - 49, Баянзүрх дүүрэг 1-р хороо,
Энхтайваны Өргөн чөлөө - 5А,
Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль
web: www.ife.edu.mn
Утас: 458405, 99117838, 91913034
|