САНХҮҮЧДИЙН УУРХАЙ ДУУНЫ АЯ

Санхүүчдийн уурхай дууны аяыг Энд дарж татаж авна уу


ЭЛСЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ АСУУЛТ

СЭЗДС-ийн 2009-2010 оны элсэлттэй холбоотой асуулт хариултын булан нээгдлээ. Энд дарж асуултандаа хариулт авна уу


Үйл явдлын хуанли

<<      September 2010      >>
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
1 2 3 --- Үйл явдал

Монголын говиос илгээх илгээлт
2010-08-30, 03:35
2010 оны 8 дугаар  сарын 27-ны өдөр  Өмнөговь Баяндалай сум Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын  суурь конвенцийн үзэл санааг иш үндэс болгон, уур амьсгалын өөрчлөлтийг

Work 2.0 буюу зайнаас ажиллаж эхлье
2010-08-29, 09:36
Эрхэм ээ, зайнаас ажиллацгаая. Бүтээмж гэдэг эцсийн дүндээ цаг хэмнэх асуудал. Гэтэл өнөөгийн Улаанбаатарт нэг газраас нөгөөд хүрнэ гэдэг “там” болжээ. Тиймээс цөмөөрөө зайнаас зарим

Төсвийн хөрөнгө оруулалт, үр ашиг
2010-08-25, 15:03
Ерөнхий сайд, Сангийн болон зам тээврийн сайд, эрхэм гишүүдэд Төсвийн хөрөнгө оруулалт, үр ашиг Сүүлийн 10 гаруй жил, ДНБ-нд эзлэх хөрөнгө оруулалт 30 орчим хувьтай

2007\9 оны хямрал: сургамж
2010-08-20, 04:50
Эрхэм ээ, Би 2007-2009 оны хямралын сургамжийн талаар нэг зүйл бичье гээд эхэлсэн хэдий ч өдий болтол дуусгаж чадахгүй л байна. Гэсэн хэдий ч ноорог-оо

Шашин ба Төр
2010-08-19, 17:18
Шашин  ба төр Үндсэн хууль нь төр шашны харилцааг ойлгомжтой тодорхойлж чадаагүй гэж шүүмжлээд “Манай Үндсэн хуульд болохоор төр нь шашнаа хүндэлж, шашин нь төрөө

СЭЗДС-ийн Докторын хөтөлбөрийн тухай мэдээлэл

 

Танд Бизнес, менежментийн ухааны чиглэлээр докторантурт суралцах боломжийн тухай мэдээллийг  хүргэж байна.

Бизнесийн Удирдлагын онол, практикт хувь нэмэр оруулах судалгаа хийх болон эрдэм шинжилгээний ажил хийх сонирхол бүхий элсэхийг хүсэгчдийг:

(а) Санхүү Эдийн Засгийн Дээд сургууль Бүгд Найрамдах Солонгос Улсын Ионсейн Их сургуулийн хамтарсан Докторын сургалтад урьж байна.
СЭЗДС нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Ионсейн Их сургуультай Бизнес, менежментийн ухааны чиглэлээр докторын хамтарсан хөтөлбөр нээхээр төлөвлөж байна. Ионсейн Их Сургууль нь бүхэлдээ Солонгос их дээд сургуулиудын дунд гуравдугаарт жагсдаг, бизнесийн сургууль нь нэгдүгээрт ордог юм. Сургалтыг Ионсейн Их Сургуулийн Бизнесийн Сургуулийн болон СЭЗДС-ийн профессор багш нар явуулах бөгөөд сургалтын норматив хугацаа 3 жил, суралцах хугацааны явцад 1 улирал хүртэлх хугацаагаар Солонгост суралцана. Суралцагчийн амжилтаас хамааруулан тодорхой хувиар тэтгэлэг олгох юм. Судалгааны ажлыг Ионсейн их сургуулийн профессор багш нар удирдана. Эцсийн хамгаалалт Ионсейн Их сургууль дээр болох бөгөөд Ионсейн Их Сургууль болон    СЭЗДС-ийн хамтарсан зэрэг олгогдоно.

(б) СЭЗДС-ийн дотоодын Докторын сургалтад урьж байна.

Сургалтын норматив хугацаа 3 жил. Докторант эхний 1.5 жилд сургалтад сууж, 2 удаагийн хөгжлийн семинарт оролцоно. Хөтөлбөрт  “Монголын эдийн засаг”, “Корпорацийн стратеги ба Эдийн засгийн бодлого”, “Эдийн засаг болон менежментийн ухааны орчин үеийн хандлагууд” болон судалгааны арга зүй, бизнесийн удирдлагын чиглэлийн хичээлүүд багтаж байна.  Үлдсэн хугацаанд нь судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийж гүйцэтгэнэ. Амжилттай хамгаалсан докторантад сургалтын төлбөрийн 50 хүртэл хувийг тэтгэлэг болгон буцааж олгоно.

Дээрх хоёр хөтөлбөрийн хооронд суралцагчийн хүсэлтээр чөлөөтэй хөрвөх боломжтой.

Дашрамд дурьдахад 2011-2016 онд хэрэгжих АХБ-ны “Дээд боловсролыг чадавхижуулах төсөл”-ийн хүрээнд их дээд сургуулийн багш нарыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтад хамрагдвал тэтгэлэг олгох бололцоог нээж өгөхөөр төлөвлөж байгаа юм.  

Сургалттай холбоотой асууж тодруулах зүйлээ  СЭЗДС-ийн Эрдэм Шинжилгээ Судалгаа Докторантурын Албаны 458405, 99016918 дугаарын утсаар холбоо барьж асууж лавлана уу.

 
Хайлт



Холбоо барих
Утас : 458405, 451956
И-Мэйл : admission@ife.edu.mn


© 2008