Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
 
200 zuraas
 
 
СЭЗДС-ийн Захиргаа, хүний нөөцийн алба

Товч танилцуулга
ЗХНАлба нь анх 2001 онд байгуулагдсан. ЗХНА-ны үндсэн орон тоо нь асуудал эрхэлсэн дэд захирал, захиргааны ажилтан болон хүний нөөцийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй, уг албан тушаалтны ажлын чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт батлагдсан. Мөн уг албаны бүрэлдэхүүнд захиргааны аппаратыг дэмжин ажиллах Захирлын туслах, их эмч, жолооч зэрэг бусад ажилтан, ажиллагсад харъяалагддаг.

СЭЗДС-ийн Захиргаа хүний нөөцийн албаны чиг үүрэг, зорилго

СЭЗДС-ийн Захиргаа хүний нөөцийн албаны зорилго:
Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн үндсэн функциональ чиг үүрэг бүхий Захиргаа, Хүний Нөөцийн Алба нь сургуулийн бүхий л үйл ажиллагааны талаарх захиргааны зохицуулалт, шийдвэр гаргалтын бэлтгэлийг хангах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийн хяналт, үнэлгээ, мониторинг, тохируулга болон хүний нөөцийн бодлого, зохицуулалтын асуудлыг нэгтгэн, зохион байгуулж ажиллана. / Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн дүрмийн 9 дүгээр бүлэг/

Захиргаа, Хүний Нөөцийн Албыг Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн Захирлын томилсон захиргаа, хүний нөөцийн асуудал эрхэлсэн дэд захирал удирдлага, зохион байгуулалт, хяналтаар хангаж ажиллана.

СЭЗДС-ийн Захиргаа хүний нөөцийн албаны чиг үүрэг
  • Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн стратегийн зорилтын хэрэгжилтийг хангахуйц хүний нөөцийн болон багшлах боловсон хүчний бодлого, төлөвлөгөөг бусад алба, тэнхмийн төлөвлөгөөнд үндэслэн уялдуулан нэгтгэх, боловсруулах, гүйцэтгэлд хяналт тавих
  • Багш, ажилтны мэдлэг, ур чадвар, гүйцэтгэлийг үнэлж дүгнэх, шагнаж урамшуулах, хариуцлага тооцох нэгдсэн бодлого, журам боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэх, хяналт тавих
  • Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн стратеги, бодлогыг хэрэгжүүлэх үүднээс албадын үйл ажиллагаанд ерөнхий хяналт, шинжилгээ хийж гүйцэтгэх дээд удирдлагыг мэдээллээр хангах
  • Сургуулийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбогдсон жил, улирал, сарын үйл ажиллагааны төлөвлөгөө, дотоод дүрэм журам боловсруулах, хэлэлцүүлэх, боловсронгуй болгох, батлуулах, хэрэгжилтэнд явцын болон үр дүнгийн хяналт тавих
  • Хүний нөөцтэй холбоотой мэдээллийн сан бүрдүүлж, тасралтгүй баяжуулах, холбогдох алба, тэнхим, нэгжийг шаардлагатай мэдээллээр хангах, ур чадварын хөгжлийг хангах бодлого төлөвлөгөөг боловсруулан Захирал, Захиргааны Зөвлөлд танилцуулах, хэлэлцүүлэх, хэрэгжилтийг хангах
  • Шаардагдах албан тушаалд тохирох чадварлаг ажиллагсдыг татах, сонгон шалгаруулалт явуулах ажлыг зохион байгуулах, мэргэжлийн болон бусад шаардлагатай шалгалтуудыг авч, шаардлага хангасан хүмүүсийг удирдлагад танилцуулж шийдвэр гаргуулах, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах
  • Багш, ажилтнуудын нийгмийн халамж, хамгаалалттай холбоотой арга хэмжээнүүдийг төлөвлөж, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих
  • Багш, ажилтныг сургах, хөгжүүлэх, дэмжих зорилгоор сургуулиас олгох буцалтгүй тусламж, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, болзол, нөхцөлийг тодорхойлж, гэрээний төсөл боловсруулах, гэрээ байгуулах
  • Сургуулийн нэгдсэн соёл, хамт олны уур амьсгалыг бүрдүүлэх, олон нийтийн болон баяр ёслол, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх арга хэмжээнүүдийг бусад алба, нэгжтэй хамтран зохион байгуулах
  • Захиргааны чиг үүргийн ажлыг интранет сүлжээ, холбогдох програмыг ашиглан эрхлэн явуулах
  • Захиргааны шийдвэр, Захирлын тушаалын төслийг хууль, дүрэм, эрх зүйн хүрээнд боловсруулах, хянах, албан хэргийн стандартад нийцүүлэн бэлтгэх, үйл ажиллагаатай холбоотой бичиг баримт боловсруулах, цуглуулах, хадгалах, цэгцлэх, архивын үйл ажиллагааг удирдлагаар хангах
  • Цалин хөлс, шагнал урамшууллын нэгдсэн систем бүрдүүлэх, журамлах, хяналт тавих, санал дэвшүүлэх
  • Багш, ажиллагсадын эрүүл мэндийн арга хэмжээнд анхаарч энэ талын үйлчилгээний арга хэлбэрийг өргөжүүлэх
  • Үйл ажиллагааны тайланг улирал, жил тутамд хамт олноор хэлэлцүүлж, Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн Захирлын өмнө ажлаа хариуцах, тайлагнах, Хөдөлмөрийн гэрээ болон ажлын чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргийн биелэлтийг жилээр болон хугацааны үечлэлээр, зохих журмын дагуу дүгнүүлнэ.
СЭЗДС-ийн Захиргаа хүний нөөцийн албаны холбогдох дүрэм, журмын жагсаалт
  1. СЭЗДС-ийн сургуулийн дүрэм
  2. СЭЗДС-ийн Соёлын стандарт, Ёс зүйн дүрэм
  3. СЭЗДС-ийн Хөдөлмөрийн дотоод журам
    1. СЭЗДС-ийн багш, ажилтныг дадлагажуулах журам
    2. СЭЗДС-ийн багш, ажилтны сургалт, хөгжлийн зохицуулалтын журам
    3. СЭЗДС-ийн багшид бүтээлийн чөлөө олгох журам
    4. СЭЗДС-ийн шагнал, урамшууллын журам
  4. СЭЗДС-ийн багшлах боловсон хүчний талаар баримтлах дунд хугацааны стратегийн үндсэн чиглэл
  5. Багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих төлөвлөгөө
  6. Багшийн хөдөлмөр, түүнийг үнэлж дүгнэх журам
  7. Удирдах албан тушаалтнуудын удирдан зохион байгуулах ур чадварыг үнэлэх журам
  8. Захиргааны ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг үнэлж дүгнэх журам
  9. СЭЗДС-ийн Захиргаа, Багш Ажилтны Сенатын хооронд байгуулсан хамтын гэрээ
  10. Хөдөлмөрийн гэрээ
  11. Ажил гүйцэтгүүлэх гэрээ /цагийн багшийн/
  12. Багш албан тушаалын ажлын байрны тодорхойлолт
  13. Танилцах хуудас
  14. Тойрох хуудас
  15. Ажилд орохыг хүсэгчийн анкетын загвар
  16. 2011-2012 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө
  17. СЭЗДС-ийн үйл ажиллагааны мониторинг, хяналт, үнэлгээ, шинжилгээний журам
  18. Монгол Улсын Боловсролын тухай хууль
  19. Монгол Улсын Дээд Боловсролын тухай хууль
  20. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль
 
Татах холбоос                                        




Ahmaduud