Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
 
200 zuraas
 
 
Санхүү хангамжийн алба

Санхүү аж ахуйн алба нь сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, бизнесийн зөвөлгөө өгөх үйл ажиллагааг тасралтгүй хангахтай холбогдон үүсэх аж ахуй, санхүүгийн бүх талын ажил үйлчилгээг эрхэлдэг. Тус алба нь санхүү, аж ахуй, оюутны байр гэсэн үндсэн салбар нэгжтэй.

Бүтэц:
Санхүү аж ахуй эрхэлсэн дэд захирал Л.Амаржаргал /МНБ/

Нягтлан бодогч Д.Өлзийбат

Касс, аж ахуйн нярав Д.Оюунбилэг

Үндсэн хөрөнгийн нярав Ж.Эрдэнэчимэг

Оюутны дотуур байрны багш Л.Даваа

Үйл ажиллагааны чиглэл нь:
  • Орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх,хичээл сургалтын ажлын хэвийн тасралтгүй ажиллагааг аж ахуйн чанартай үйлчилгээгээр хангах
  • Сургуулийн өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал, ашиглалт,бүртгэлийг хариуцаж,хөрөнгийн зүй зохистой харьцаа, үр өгөөжийг дээшлүүлэн санхүүгийн тогтворт ажиллагааг хангах
  • Сургуулийн оюутан,багш, ажилчдын сурч ажиллах нөхцлийг сайжруулах үүднээс тэдгээрийн нийгмийн асуудлыг шат дараалан шийдвэрлэх
Орлого зарлагын төсвийг сургуулийн нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан тооцон боловсруулж удирдах зөвлөлөөр батлуулж зардлыг хэтрүүлэхгүй,орлогыг тасалдуулахгүй байлгахад анхааран ажилладаг. Төсвийг санхүүгийн жилээр бус хичээлийн жилээр хийдэг болсон нь тухайн хичээлийн жилд орсон сургалтын төлбөрийн зарцуулалтанд хяналт тавих,төсвийн гүйцэтгэлийн илүү,дутууг тооцоход хялбар болсон.
  Ahmaduud