Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
 
200 zuraas
 
 
Бүртгэл мэдээллийн алба

Оюутны бүртгэл, хичээл сонголт, төгсөлтийн мэдээллийн сан бүрдүүлж шаардлагатай хүмүүсийг мэдээллээр хангах, мэдээллийн сан бүрдүүлэх сургалтын албаны үйл ажиллагааг дэмжих үүрэгтэй нэгж юм.
2011-2012 оны хичээлийн жилд албаны эрхлэгчээр Ё.Жаргалтулга, бүртгэлийн ажилтан М.Бат-Эрдэнэ нар ажиллаж байна.

СЭЗДС-ийн Бүртгэл мэдээллийн албаны чиг үүрэг
  1. СЭЗДС-ийн оюутнуудын бүртгэл мэдээллийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих
  2. Бүх хөтөлбөрийн оюутнуудын анкет, сургалтын явц, судалсан хичээл, дүн зэрэг мэдээллийн бүртгэл явуулж, мэдээллийг нэгтгэж хөтөлбөрийн эрхлэгч нарыг нэгдсэн мэдээллээр хангах
  3. Хичээлийн улирал бүр оюутны хичээл сонголтын "Тэргүүн" ба "Дэд" сонголтуудыг зохион байгуулж, групп тус бүрийн оюутнуудын нэрсийг гаргаж багш нарт хүргэх
  4. Сургалтын алба, хөтөлбөрийн эрхлэгч, багш нарыг хичээл сонголтын мэдээллээр хангах
  5. Семестрийн төгсгөлд багш нарын явцын дүнг гаргасан оюутны дүнгийн үнэлгээний хуудсыг хөтөлбөрийн эрхлэгч нараас хүлээн авч бүртгэлийн мэдээллийн санд оруулах, баталгаажуулах
  6. Төгсөгчдийн Диплом, дүнгийн хавсралтыг төгсөлтийн баярын өмнө бэлэн болгох
  7. Жилийн ажлын төлөвлөгөө, тайлан гаргах, захирлын зөвлөлд танилцуулах
  8. Оюутны сурлагын болон хичээл сонголтын мэдээллийн сан бүрдүүлэх, бүх төрлийн мэдээллээр хангах
  9. Оюутны үнэмлэх хэвлэх, олгох, оюутны сургалтын болон үйлчилгээний хураамжийн тооцоонд хяналт тавих, бүртгэх
  10. Статистик мэдээ болон судалгаа авах үр дүнд шинжилгээ хийх, мэдээллийн боловсруулалтыг сайжруулж удирдлагын шийдвэр гаргах үндэслэлийг хангах, мэдээллийн сан бүрдүүлэх, үйлчлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
СЭЗДС-ийн Бүртгэл мэдээллийн албаны зорилго: Үйл ажиллагааны тасралтгүй мониторинг, үнэлгээ, шинжилгээ, хяналтад үндэслэсэн харилцан шүтэлцээтэй, интеграцчилсан, бүртгэл тооцоотой, хариуцлагатай, ил тод удирдлагын иж бүрэн системийг нэвтрүүлэх.

СЭЗДС-ийн Бүртгэл мэдээллийн албаны холбох дүрэм, журамын жагсаалт
  1. СЭЗДС-ийн дүрэм,
  2. СЭЗДС-ийн үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө, түүний мониторинг, хяналт, үнэлгээ, шинжилгээний журам,
  3. СЭЗДС-ийн хөдөлмөрийн дотоод журам,
  4. СЭЗДС-ийн бакалаврын сургалтын зохион байгуулалтын журам,
  5. СЭЗДС-ийн бакалаврын оюутны хичээл сонголтын журам,
  6. СЭЗДС-ийн бакалаврын хөтөлбөрийн оюутны мэдлэг, чадвар, гүйцэтгэлийг үнэлэх журам,
  7. Сэтгэл ханамжийн судалгаа явуулах удирдамж
  Ahmaduud