|
|
Бакалаврын зэрэг олгох Бямба гаригийн эчнээ хөтөлбөрт оюутан элсүүлнэ
2011-2012 оны хичээлийн жилд тус сургуулийн Бакалаврын зэрэг олгох 2.5 жилийн Бямба гаригийн эчнээ хөтөлбөрт эдийн засгийн бус дээд буюу санхүү, эдийн засгийн дунд боловсролтой иргэдийг доорхи мэргэжлээр элсүүлнэ. Үүнд:
- Нягтлан бодох бүртгэл
- Санхүүгийн менежмент
- Бизнесийн менежмент
Элсэхийг хүссэн иргэдийг 2012 оны 1-р сарын 25,26,27-ны өдрүүдэд СЭЗДС-ийн 209 тоот өрөөнд 10-17 цагийн хооронд бүртгэнэ.
Элсэхийг хүссэн иргэд дор дурдсан материал бүрдүүлнэ. Үүнд:
- Иргэний үнэмлэх, түүнтэй дүйцэх баримт (гадаад паспорт, жолооны үнэмлэх, тухайн орон нутгийн ИБМ-ийн байгууллагаас олгосон гэрэл зураг бүхий орлуулах түр баримт);
- Их, дээд сургууль, коллеж, техникум төгссөн диплом эх хувийг нотриатаар баталгаажуулсан хуулбарын хамт;
- 3х4 хэмжээний өнгөт цээж зураг 4 хувь;
- Элсэлтийн шалгалтын хураамж 5000 төгрөг зэрэг болно.
Жич: Бүртгүүлсэн хүмүүс 1-р сарын 28-нд ерөнхий мэдлэгийн шалгалтанд орно. Энэ шалгалт 50 хувь нь математикт суурилсан, 25 хувь нь улс төр, эдийн засаг, хууль эрх зүй, 25 хувь нь англи хэлний мэдлэгийг шалгах агуулгыг багтаасан байна.
Харилцах утас: 70150261, 99058835, 88175715
Улаанбаатар хот, 13381,
Энхтайваны өргөн чөлөө 5,
Шуудангийн хайрцаг УБ-49, А-208
СЭЗДС, веб: www.ife.edu.mn
Багш ажилд авах, хүний нөөц бүрдүүлэх нээлттэй урилга
Хүсэлт гаргагч нь дараахи чиглэлээр мэргэшсэн, их дээд сургуульд ажиллаж байсан туршлагатай байна. Үүнд:
- Багш:
- Менежмент
- Хүний нөөцийн удирдлага
- Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны менежмент
- Санхүү, Хөрөнгө оруулалтын удирдлага
- Мэдээллийн систем, програм хангамж
- Эдийн засгийн онол
- Англи хэл
- Нягтлан бодох бүртгэл /уул уурхай, ХАА, тээврийн салбар/
- Математик
- Хөтөлбөрийн ажилтан:
- Сургалтын Алба, Бизнесийн Удирдлагын Мастерын хөтөлбөрийн ажилтан
Ерөнхий шаардлага:
- Багшлах, сурган хүмүүжүүлэх ажилд сонирхолтой
- Мэргэжил, мэргэшлээрээ магистр, түүнээс дээш зэрэгтэй
- Илтгэх ур чадвар, харилцааны өндөр чадвартай
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх сонирхол бүхий
- Англи хэлний дунд, дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Компьютер, түгээмэл програмын хэрэглээний чадвар эзэмшсэн
- Ёс зүй, ёс суртахууны хувьд бүрэн төлөвшсөн
- Багаар ажиллах чадвартай
Хүсэлт гаргагчид анкетыг СЭЗДС-ийн www.ife.edu.mn веб хуудасны Захиргаа, Хүний Нөөцийн Албаны "ажлын байр" хэсгээс татаж авах буюу registrary@ife.edu.mn хаяг руу электрон шуудан илгээж авна.
Бөглөсөн анкетын электрон хувилбарыг сургууль төгссөн диплом, дүнгийн хавсралтын электрон хуулбарыг хавсарган дээрх хаягаар илгээх буюу СЭЗДС-ийн Захиргаа, Хүний Нөөцийн Албанд бичгээр хүлээн авна.
Анкетыг эндээс татаж авна уу
Материалтай танилцсаны дараа зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж,
ярилцлагад урьж, холбогдох мэргэжил, ур чадвар, англи хэлний шалгалт авна.
СЭЗДС-ийн Захиргаа, Хүний Нөөцийн Алба, харилцах утас: 450641
|