Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
 
200 zuraas
 
 
Оюутны холбоо

Тэргүүний мэндчилгээ

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн эрхэм хүндэт Оюутнууд аа!

2011-2012 оны хичээлийн жилд СЭЗДС-д оюутны өөрөө удирдах анхан шатны байгууллага үүссэний 14 жил, Оюутны холбоо Төрийн бус байгууллага болсны 5 жилийн ой тохиож байгаа билээ. Гэхдээ оюутны оролцоогүйгээр оюутны анхан шатны байгууллага оршин тогтнож хөгжих боломжгүй. Тиймээс "оюутан" таны ч баяр байх болно.

Та бүхэнд баярын мэнд дэвшүүлэе!

Оюутны холбооны хамт олон бид та бүхний эрх ашгийг тууштай хамгаалж, оюутан бүр өөрийгөө хөгжүүлэх орчинг бүрдүүлэх, нийгэм соёлын идэвхийг өрнүүлэн дэмжихэд зориулж хэд хэдэн цогц арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. Үүнд:

СЭЗДС-ийн Оюутны холбооны 2010-2011 оны хичээлийн жилийн Хаврын чуулганаас тунхаглан дэвшүүлсэн "Оюутны эрх зүйн орчинг тодорхой болгох", "Клуб болон бүтээлч шинэ санаа, санаачлага гаргасан оюутнуудыг дэмжих", "Оюутанд хүрэх мэдээллийн урсгалыг сайжруулах, оновчтой болгох", "Оюутны холбооны гадаад харилцааг өргөжүүлэх замаар оюутнуудад чиглэгдсэн олон тал үйл ажиллагаа дэмжих" зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхийн зэрэгцээ урлаг, спортын тэмцээн, уралдаан, оюутны хэлэлцүүлэг, тэтгэлэгт хөтөлбөр, нийгмийн идэвхт олон талт үйл ажиллагаанд оюутан бүрийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна.

Энэ бүх үйл ажиллагаа амжилттай явагдахад ОЮУТАН таны оролцоо хамгаас чухал болохыг онцгойлон тодотгохын зэрэгцээ "Нэгдэж аваад хөгжөе, хөгжиж аваад тэлэе" хэмээн та бүхэндээ уриалж байна.

Та бүхэнд сурлага, хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилтийг хүсэн ерөөе!

ХҮНДЭТГЭСЭН, ОЮУТНЫ ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Ц.МӨНХ-ОРГИЛ

ОЮУТНЫ ХОЛБООНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО БОЛ:
ӨӨРИЙГӨӨ СЭРЭЭЖ ЧАДСАН, НИЙГМИЙГ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ҮЙЛСЭД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХУЙЦ ИРГЭН БОЛОН ТӨЛӨВШИХӨД ОЮУТНУУДАА ДЭМЖИН АЖИЛЛАХАД ОРШИНО.

1997 онд СЭЗДС-д анхны оюутны анхан шатны байгууллага болох Оюутны зөвлөл байгуулагдсан. 1998 оноос оюутны ээлжит Чуулганыг зохион байгуулж уламжлал болгосон. 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Санхүү эдийн засгийн дээд сургуулийн ОЮУТНЫ ХОЛБОО Төрийн бус байгууллага гэсэн улсын бүртгэлтэй албан ёсны биеэ даасан байгууллага болон өргөжсөн.

Оюутны холбооны үүсэл нь товчхондоо бол Оюутнууд Оюутны төлөө, Оюутнуудаас бүрдсэн, өөрсдийн зохион байгуулалтыг бий болгосон нь Оюутны холбоо юм.
  Ahmaduud