Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
 
200 zuraas
 
 
Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв

СЭЗДСургуулийн ОХЭД төв нь НХХЯам болон БСШУЯамнаас хэрэгжүүлж буй "Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" туршилтын дэд хөтөлбөрийг СЭЗДСургууль дээр хэрэгжүүлэгч бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигч Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн Сургалтын албаны нэгж юм.

Төвийн эрхэм зорилго
СЭЗДС-ийн оюутнуудыг үр дүнтэй суралцах, идэвхитэй хөдөлмөрлөх, зорилготой амьдрахад нь дэмжлэг үзүүлэхэд оршино.

Төвийн Алсын хараа
2012 оны хичээлийн жилээс эхлэн Өрнөдийн их сургуулиудын жишигт нийцсэн оюутны үйлчилгээ үзүүлдэг "Оюутанд үйлчлэх төв" болох...

Төвийн баримтлах үндсэн стратеги
Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь хөдөлмөр зуучлалын үйлчилгээний сонирхлын бүлгүүд болох ажил олгогч байгууллагууд, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газруудтай бүхий л талаар нягт хамтран ажиллах...

ОЮУТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ
  • Оюутнуудыг карьер төлөвлөлтөө хийхэд нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх.
  • Оюутнуудыг хөдөлмөр эрхлэх, дадлага хийх хүсэлтийг хүлээн авах.
  • Ажил олгогч байгууллагтай хамтран ажиллах хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх замаар оюутан төгсөгчдөө ажлын байраар хангах.
  • Оюутны ажил хөдөлмөр эрхлэлт, төгсөгчдийн ажлын байрны судалгааг хийж гүйцэтгэх.
  • Оюутнуудыг Хөдөлмөрийн зах зээлд бэлдэх сургалтуудыг зохион байгуулах.
  • Оюутнуудыг байнгын болон цагийн ажлын байрны талаарх мэдээлэлээр хангах.
  • Оюутан, төгсөгчдэд зориулсан хөдөлмөр зуучлалын үйлчилгээ явуулах.
  • Оюутнуудад үйлдвэрлэлийн болон танилцах дадлага хийх байгууллага олоход нь дэмжлэг үзүүлэх.
  • Ажил олгогч байгууллагтай хамтран ажиллах хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх замаар оюутан төгсөгчдөө ажлын байраар хангах.
Хаяг: СЭЗДС-ийн хичээлийн А байрны 208а тоот өрөө

Вэб сайт: student.ife.edu.mn

И-мэйл: job@ife.edu.mn; job_ife@yahoo.com

Утас: 70158818

Оюутны Электрон Оффис
Оюутны Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төвийн санаачлагаар СЭЗДС-ийн оюутны электрон оффисийг 2009 оны 10 сарын 29-ний өдөр ашиглалтанд орууллаа.
Сайтын бүтэц, ашиглах заавар
Тус сайтыг оюутан ашиглахын тулд оюутны код, нууц үгээ мэдэж байх шаардлагатай бөгөөд нууц үг нь хичээлийн сонголтын програмтай ижил юм.Хэрвээ нууц үгээ мартсан бол сургуулийн Бүртгэл мэдээлэлийн албанаас лавлаж болно.Сайтанд нэвтэрснээр Хөдөлмөр эрхлэлт Оюутан, Хичээл сургалт, Үйлчилгээ гэсэн 4 хэсгийг ашиглах боломжтой юм.Хэрвээ оюутан цагийн, байнгын, дадлагын ажлын байрны мэдээллийн санд бүртгүүлэх бол Хөдөлмөр эрхлэлт гэсэн хэсгийн анкетыг үнэн зөв бөглөнө.Үүний дараа ажлын зарууд руу нэвтрэн орж сонирхож буй зарын дэлгэрэнгүй хэсгийг уншсаны дараа бүртгүүлэх гэсэн товчийг дарна.Ингэснээр та тухайн ажлын байранд хамрагдах боломжтой болно.
  Ahmaduud