|
|
Оюутны холбооны бүтэц /Засаглал хуваах онол, уялдаа, Үндсэн дүрэм/
2009 оны 12 дугаар сарын 5-нд Үндсэн дүрмээ Оюутны холбооны намрын чуулганаар хэлэлцэн баталсан билээ. Үндсэн дүрмэндээ:
Бид, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн оюутнууд,
- оюутны үйл ажиллагааг хамгийн үр ашигтай байлгахад туслан дэмжих;
- оюутны үзэл бодол, дуу хоолойг ардчилал, эрх чөлөөний үнэт зүйлс дээр тулгуурлан хүргэх;
- оюутан бидний зайлшгүй эрхийг зохих ёсны дагуу сургуулийн үйл ажиллагаанд тусгах;
- сургуулийн эрхэм зорилго, үнэт зүйлсийг хүндэтгэн, бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах;
- хувь хүний эрх чөлөөнд тулгуурласан хариуцлагатай, ухамсартай, ёс суртахуунтай оюутан болж төлөвшин хөгжих;
- хувь хүний салшгүй эрх, эрх чөлөөг хамгаалахыг эрхэм зорилго болгоно. Үүний учир Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Оюутны холбооны дүрмийг ёслол төгөлдөр тунхаглан батлаж байна.
Эх сурвалж: СЭЗДС-ийн Оюутны холбооны Үндсэн дүрэм, Оршил
Оюутны холбоо нь дараах зарчмыг үйл ажиллагаандаа баримтална:
- Үндсэн дүрэм, түүнтэй нийцүүлэн гаргасан бусад бүх эрх зүйн акцыг чандлан сахиж эрх зүйт ёсыг удиртгал болгоно.
- Оюутныг эн тэргүүнд тавьж, тэднийг үл ялгаварлан эрх тэгш хандана.
- Оюутныг холбооны үйл ажиллагаа олон нийт, бүлгийг хамарсан ил тод нээлттэй явагдана.
- Оюутны холбооноос гаргасан шийдвэр дийлэнхи оюутнуудын эрх ашигт нийцсэн байна.
- Хүний эрх, Оюутны эрхийг эрхэмлэн дээдлэнэ.
- Ардчилсан, шударга ёсыг эрхэмлэж, хариуцлага тооцдог, ёс зүйтэй байна.
- Оюутнуудын ардчилсан сайн дурын үндсэн дээр зохион байгуулна.
Эх сурвалж: СЭЗДС-ийн Оюутны холбооны Үндсэн дүрэм, 5-р хэсэг
Оюутны холбооны үйл ажиллагааны үндсэн чиглэл нь дараах хэлбэртэй байна.
Үүнд:
- Оюутны эрхийг хамгаалах боломжит хууль ёсны бүх төрлийн үйл ажиллагаа,
- Оюутантай холбоотой судалгаа, шинжилгээ хийж, төр засаг болон СЭЗДС-иас оюутны асуудлаар баримтлах бодлогыг хамтран боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцох,
- Оюутныг эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажилд оролцоход дэмжих
- Оюутны спорт, урлаг, соёл хүмүүжлийн ажлыг зохион байгуулах, чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулах,
- Оюутанд хэрэгтэй мэдээ, мэдээллийг цаг хугацаа алдалгүй, үр ашигт байдлаар хүргэх,
- Гадаад, дотоодын байгууллагатай оюутантай холбоотой асуудлаар харилцаа холбоо тогтоох, итгэлцэл, түншлэлийн зарчимд тулгуурлан хамтран ажиллах, туршлага солилцох,
- Оюутнуудыг тодорхой дадлага, туршлага авах боломжийг хангаж өгөх, ухамсарт бие хүн болон төлөвшихөд нь чиглэсэн олон нийтийн ажилд уриалан оролцуулах,
- Оюутны нийгмийн асуудлыг шийдэхэд дэмжин оролцох,
- Оюутны холбооны хэтийн төлөвлөгөөг боловсруулж, тус байгууллагын хөгжил, байнгын ажиллах баталгааг хангах, байгууллагын чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагаа явуулах,
- Оюутны холбооны салбар байгууллагуудтай хамтран ажиллах, хянах. Энэ үед эрх үүргийн харилцааг тодорхой дүрмээр зохицуулах,
- Бусад Үндсэн дүрмэнд нийцсэн Оюутнуудад үр ашигтай байж болох боломжит үйл ажиллагаанууд.
Эх сурвалж: СЭЗДС-ийн Оюутны холбооны Үндсэн дүрэм, 6-р хэсэг
Оюутны холбооны чуулган нь жилд 2 удаа буюу хавар, намар зохион байгуулагддаг бөгөөд ангийн дарга, клубын ахлагч болон албан хаагчид чуулганы төлөөлөгч болдог. Хаврын чуулганаараа Оюутны холбооны Тэргүүн, Дэд тэргүүн, Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгодог.
Оюутны холбооны Удирдах зөвлөлийн Тэргүүн даргалан Чуулганы чөлөөтэй үед хууль тогтоох бүрэн эрхийг эдэлдэг, Гүйцэтгэх хороог Ерөнхий нарийн бичгийн дарга удирдан дараах дөрвөн албатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.
- Гадаад харилцааны алба,
- Олон нийттэй харилцах алба,
- Санхүү хангамжийн алба,
- Хүний нөөцийн алба
Эрх мэдлийн хуваарилалт буюу бүтэц
Эрх мэдлийн хуваарилалт болон хяналт-тэнцлийн зарчим нь Оюутны холбооны бүцтийн үндэс суурь юм. Энэ нь бие биенээ хянах тогтолцоо бүхий гурвалсан бүтэц.
Ажиллах механизм
Санхүү эдийн засгийн дээд сургуулийн өдрийн ангийн оюутнууд нь Оюутны холбооны гишүүн харин тус байгууллагад ажиллаж буй оюутныг албан хаагч хэмээн нэрийддэг.
Оюутны холбооны хүний нөөцийн бодлого нь нээлттэй бөгөөд хувь хүний сайн дурын идэвх санаачлагыг тулгуур болгон ажиллахын зэрэгцээ албан байгууллагын түвшинд ажил хэрэг, үйл ажиллагаа явагддаг.
Оюутны холбооны албан хаагчид нь:
- Албан ажилд суралцах,
- Албан бичиг бичих чадварт суралцах,
- Төсөл, хөтөлбөрийг бичиж сурах,
- Багаар ажиллах чадвартай болох
- Удирдуулах болон удирдах ур чадварт суралцах,
- Цэгцтэй зөв ярьж, сэтгэж сурах,
- Хийж буй үйлдэл, санаачлагаараа манлайлагч байх,
- Хувь хүний хувьд зөв хандлагыг суралцах,
- Хичээлийн хүрээнд дэх мэдлэгээ бодит байдалд хэрэгжүүлж, туршлага хуримтлуулах,
- Цаг баримтлах, зөв хуваарилан ашиглаж сурах,
- Ачаалал даах чадвараа нэмэгдүүлэх,
- Хамт олонч сэтгэлгээтэй болох,
- Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх,
- Хариуцлагатай байх зэрэг олон давуу тал, боломжуудыг Оюутны холбоонд ажиллах хугацаандаа хуримтлуулан цаашдын ажлын болоод хүний хүний карьертаа хувь нэмрийг оруулах таатай эерэг нөхцлүүдийг өөрсдөдөө бий болгож чаддаг. Үүнд ч Оюутны холбоо бат итгэлтэй байна.
|