| |
|
|
Интернэт
КОМПЬЮТЕРИЙН БОЛОН ИНТЕРНЭТ ТАНХИМ
Сургуулийн материаллаг баазыг сайжруулахад байнга анхаарч ирсэн бөгөөд үүний нэг илрэл бол компьютерийн анги танхим, лабораториуд юм.Компьютерийн хичээлүүд явуулах орчин үеийн иж бүрэн компьютер бүхий 5 лабораторид сургалт явуулдаг.Эдгээр лабораториуд нь 229, 230, 231, 232, 233 тоот өрөөнд байрладаг бөгөөд Мэдээллийн Технологийн Тэнхимд харьяалагддаг.Нэг лаборатори нь 15 компьютертэй.Үүнээс гадна оюутнуудын чөлөөт цагаараа интернэт ашиглан бие даалт, даалгавар, судалгааны ажил хийхэд нь зориулагдсан 80 компьютер бүхий интернэт танхим шинэ өргөтгөлийн 4 давхарын 4к танхимд байрладаг.Эдгээр компьютерийн танхимууд нь зөвхөн сургалт, оюутны сурах, өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагаанд зориулсан учир тоглоом тоглох, хувийн чанартай зүйл хийх болон бусдад хор хохирол учруулах аливаа үйлдлийг хориглодог.
|
|
|


|
|
|