| |
|
|
СЭЗДС-ийн оюутны дотуур байр
СЭЗДС-ийн оюутны дотуур байр нь 1962 оноос хойш орон нутгийн оюутнуудыг хүлээн авч, тэдний тав тухтай орчныг бүрдүүлэх эрхэм зорилготойгоор өдгөө 50-иад жилийн турш ажиллаж байна.
Хөдөө орон нутгаас ирсэн 250 гаруй оюутныг жил бүр хүлээн авдаг ба оюутны байрыг хариуцан ажилладаг 11 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.
Манай байр нь оюутнууддаа хичээл хийх боломжоор нь хангах үүднээс өрөө тус бүрт иж бүрэн тавилгаар тохижуулсан /номын тавиур, ор, сандал, ширээ, хувцасны шүүгээ, өлгүүр, гал тогооны шкаф/. Нэг өрөөнд дунджаар 3-4 оюутан амьдардаг. Үүнээс гадна оюутнуудаа сурч хөгжихөд дэмжих үүднээс нийтийн уншлагын 2 танхимаар, мөн оюутнуудынхаа тав тухтай орчныг бүрдүүлэх үүднээс есөн душ, халуун усны 3 өрөө зэргээр хангадаг.
СЭЗДС-ийн дотуур байр нь СЭЗДС-ийн Оюутны Холбооны харъяа өөрсдийн Оюутны Зөвлөлөө жил бүр сонгон шалгаруулж оюутны дотуур байрны дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Тус Зөвлөл нь 4 гишүүнээс бүрдэх ба байрны оюутны зөвлөлийн дарга болон давхруудын дарга нар байна. Тэдний үүрэг нь оюутнуудын цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгын хүрээнд шинэ жил, оюутны эрхийн өдөр, танилцах үдэшлэг, спортын арга хэмжээг тасралтгүй зохиог байгуулах үүрэг хүлээдэг.
Эрхэм оюутан та манай байранд бүртгүүлэхээр ирэхдээ дараах зүйлсийг бүрдүүлэх шаардлагатай:
- Оюутны үнэмлэх
- Төлбөр төлсөн баримт
- Сургуулийн тодорхойлолт
- Сургалтын албаны байранд орох зөвшөөрөл
/Жич: хэрэв 1-ээс бусад курсын оюутан бол эхний 3-ийг бүрдүүлнэ/
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Арслантай гүүр, Оюутны А хотхон СЭЗДС-ийн дотуур байр
|
| |
|
|
|
|


|
|
|