Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
 
200 zuraas
 
 
Санхүүгийн удирдлагын тэнхим

Түүхэн товчоо:
  • Анх 1981 оноос СЭЗДС-ийг СЭЗТехникум байхад "Санхүү төлөвлөлтийн заах аргын нэгдэл" нэртэйгээр тус тэнхим ажиллаж байсан.
  • Удалгүй "Санхүү зээлийн заах аргын нэгдэл" болон зохион байгуулагдсан.
  • СЭЗДС нь Эдийн засгийн коллеж болон зохион байгуулагдахад тус тэнхим нь "Макро эдийн засгийн тэнхим" гэж нэрлэгдэх болсон байна.
  • 1992-2007 он Банк санхүүгийн тэнхим, 2008 оноос Санхүүгийн Удирдлагын тэнхим гэж нэрлэгдэн, үйл ажиллагаагаа явуулж байна.
Санхүүгийн Удирдлагын тэнхмийн эрхэм зорилго:

"Байнга өөрчлөгдөж буй орчны практик шаардлагад нийцсэн өндөр чанартай санхүүгийн суурь мэдлэг, чадварыг оюутанд олгож, мэргэжлээрээ ажиллах, зэргээ ахиулах үндсийг тавих"

Санхүүгийн удирдлагын мэргэжлийн тодорхойлолт

"Санхүүгийн удирдлага" мэргэжлээр Бизнесийн Удирдлагын Бакалаврын зэрэгтэй төгсөгчид нь санхүүгийн байгууллагууд, Монголбанк, арилжааны банкууд, ББСБ, ХЗХ, даатгалын компаниуд, брокер дилерийн компаниуд, төрийн болон бизнесийн байгууллагад санхүүгийн хөрөнгө оруулалтын менежер, эрсдлийн шинжээч, зээл болон даатгалын эдийн засагч, нягтлан бодогч, теллер, хянан шалгагч болон аудитор, дилер, харилцагчийн зөвлөх зэрэг албан тушаалд ажиллахаар бэлтгэгдэнэ.

Банкны удирдлагын мэргэжлийн тодорхойлолт

"Банк удирдлага" мэргэжлээр Бизнесийн Удирдлагын Бакалаврын зэрэгтэй төгсөгчид нь , Арилжааны банк, ББСБ, ХЗХ болон даатгалын байгууллагад банк санхүүгийн удирдлагын чиглэлээр санхүүч, зээлийн эдийн засагч, санхүүгийн хөрөнгө оруулалтын менежер, ня - бо, хянан шалгагч, теллер зэрэг болон бусад холбогдох албан тушаалд ажиллахаар бэлтгэгдэнэ.
 
МЭДЭЭ                                                    events