| |
|
|
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим нь анх Санхүү эдийн засгийн техникумын "Тусгай мэргэжлийн багш нарын секц" хожим нь "Тусгай мэргэжлийн багш нарын заах аргын нэгдэл" болж өргөжсөн үндэс суурин дээр байгуулагдан 80 шахам жил хөгжиж ирсэн анхны тэнхим билээ.
Тус тэнхимд өнөөдөр 23 эрдэмтэн багш ажиллаж байгаагийн 62 хувь нь Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч, 10 орчим хувь нь татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, 10 хувь нь CAT (Certified Accounting Techni¬cian), Боловсролын тэргүүний ажилтан 4, Бүртгэл-статистик, Санхүү-банкны тэргүүний ажилтан 5, оны шилдэг нягтлан бодогч багш 2, Хүндэт нягтлан бодогч багш 1 байна.
Тус тэнхим нь Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн өөрийн үнэлгээг хийж, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс 2006 онд өдрийн, 2008 онд орой ба эчнээ хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ авсан.
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс нягтлан бодогч мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Нягтлан бодох бүртгэлийн олимпиад"-д манай мэргэжлийн оюутнууд 1-2 байрыг тогтмол эзэлсээр ирсэн. Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн хичээлүүдэд манай багш нарын өөрсдийн бүтээл, ном сурах бичгүүдийг 100 хувь ашигладаг. Сангийн яам, дэлхийн банкны төсөл хөтөлбөрүүдэд манай дадлага туршлагатай багш нар байнга оролцохын зэрэгцээ аж ахуйн нэгж байгууллагуудад мэргэжлийн зөвлөгөө үзүүлдэг "Цэц консалтинг" компани тэнхмийн дэргэд үйл ажиллагаа явуулж байна.
Тэнхмийн эрхэм зорилго
"Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн мэдээллийг боловсруулж, бизнесийн амжилтын түлхүүр болгон ашиглах чадвартай олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжилтэн бэлтгэх нь Нягтлан Бодох Бүртгэлийн Хөтөлбөрийн эрхэм зорилго мөн.
|
|
|

МЭДЭЭ

|
|
|