| |
|
|
Хүмүүнлэгийн ухааны тэнхим
Анх Эдийн засгийн Коллеж (1991-1996)-ийн Суурь ухааны тэнхимийн ерөнхий эрдмийн багш нарын бүрэлдэхүүнд тулгуурлан 1992 оны 9 сард Гадаад хэлний Тэнхим нэрээр байгуулагдан ажиллаж:
- Оюутан суралцагсдад, багш нарт англи хэлний боловсрол олгох,
- Нийгэм - хүмүүнлэгийн ухаан, хэл – орон судлалын хичээлүүдийн хөтөлбөрийг шинээр болон шинэчлэн боловсруулж, сургалтын хэрэглээнд оруулах,
- Дээрх үндсэн дээр сургалтын материал, сурах бичиг, гарын авлага бэлтгэх,
Гадаад хэлний сургалтын Төвийг ажиллуулах (1995-2000 онд 2 жилийн бүрэн хөтөлбөрөөр 200 шахам иргэдэд англи хэлний дээд боловсрол олгосон)
зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлсэн болно.
Тэнхимийн нэрийг 2001-2002 оны хичээлийн жилээс Олон улс судлалын Тэнхим, 2007-2008 оны хичээлийн жилээс Хүмүүнлэгийн Ухааны Тэнхим хэмээн өөрчилсөн нь тус тэнхим Сургуулийн хөгжлийн стратеги төлөвлөгөөний хүрээнд хэрхэн эрдэмжиж, төгөлдөржин боловсорч, сургалт-судалгаа-хүмүүжлийн цогц чадамжтай болж байгаагийн илэрхийлэл болох юм.
Өдгөө Хүмүүнлэгийн ухааны тэнхим 19 үндсэн багш, 5 гадаадын мэргэжилтэн, 10 цагийн багш, 1 туслах ажилтны орон тоотой сургалт, судалгааны ажил эрхлэн гүйцэтгэж, өдөр, орой, MBA, докторантур, эчнээ хөтөлбөрт 40 гаруй хичээлийг зааж байна.
Түүнчлэн БНХАУ-ын Далианы Их сургуультай хамтарсан Бизнесийн Удирдлага, Бизнесийн эрх зүй, Политехникийн Их сургуультай хамтарсан Олон улсын эдийн засаг, худалдаа хөтөлбөрт Хятад хэлний сургалтыг, БНСУлсын Хандоны Глобаль Их сургуультай хамтарсан Глобаль менежмент, Тайваны Азийн Их Сургуультай хамтарсан Санхүүгийн Менежмент хөтөлбөрт Англи хэлний сургалтыг хариуцан ажилладаг.
Тэнхимийн алсын хараа буюу хэтийн төлөв
Монгол Улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын стандарт, шалгуур үзүүлэлтүүдийг хангасан, нийгэм-хүмүүнлэгийн сургалтаар оюутнаа төлөвшүүлдэг тэргүүлэх тэнхим болно.
Тэнхимийн эрхэм зорилго
Хүнлэг, Ёс суртахуунлаг, Оюунлаг мэргэжилтэн төлөвшүүлэх явдал мөн.
|
|
|

МЭДЭЭ

|
|
|