| |
|
|
Экономикс, эконометриксийн тэнхим
тэнхмийн үүсэл, хөгжил: Тус тэнхим нь сургуулийн захирлын 2000 оны 2-р сарын 11-ны өдрийн 24-р тушаалаар байгуулагдсан. Тэнхим нь 14 багш, нэг туслах ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Багшлах бүрэлдэхүүн нь 3 доктор, 5 докторант, 5 магистр, 1 магистранттай.
2003 онд "Бизнесийн эдийн засаг"-аар мэргэшсэн Бизнесийн Удирдлагын Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг эхлүүлсэн ба одоогоор 10 удаа элсэлт авч 6 удаа төгсөлт хийж нийт 73 оюутан төгсгөөд байгаа ба манай төгсөгчид банк санхүүгийн салбарт 23, төрийн байгууллагад 7, боловсролын салбарт 6, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт 15, гадаадад магистрантурт сурч байгаа 10, хөрөнгийн биржид 2 албан тушаалд амжилттай ажиллаж байгаа билээ. Мэргэжлийн оюутнуудын дунд жил бүр "Бага Нобель" оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг.
Тэнхмийн эрхэм зорилго
Эдийн засаг, бизнес, санхүүгийн шийдвэр гаргалтын олон талт асуудлаар эрдмийн болон бодлогын судалгаа, шинжилгээг хийж гүйцэтгэхдээ үзэл баримтлалуудын суурь зарчим, тоон шинжилгээний аргуудыг ашиглаж, бодит нөхцөл байдалд нийцүүлэн оновчтой шийдвэрлэдэг онолын өргөн мэдлэг, аналитик шинжилгээний чадвар, дадал эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэх
|
|
|

МЭДЭЭ

|
|
|