Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
 
200 zuraas
 
 
Бизнесийн удирдлагын тэнхим

1924 онд Гаалийн түр сургууль нэртэй байгуулагдсан Санхүүгийн Техникум нь 1991 онд Эдийн Засгийн Коллеж болон өөрчлөгдсөн үеэс эхлэн Бизнесийн Удирдлагаар мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн юм.1992 онд Бизнес судлалын тэнхим нь Зах зээлийн эдийн засгийн онол, удирдлагын шинжлэх ухааны мэдлэгийг олгох зорилготойгоор 6 хүний бүрэлдэхүүнтэй, мэргэжил олгох статустайгаар байгуулагдсан.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Бизнесийн Удирдлагын мэргэжлийн сургалтын төлөвлөгөө 4 удаа шинэчлэгдэн сайжирсан байна. Тус тэнхмийн үйл ажиллагаа жил ирэх тутам өргөжин тэлсээр байна. Мэргэжлийн тэнхмийнхээ хувьд сургуулийн эрх зүйн баримт бичгийг боловсруулах, сургуулийн маркетингийн үйл ажиллагааг зохион байгуулах, удирдах, хүний нөөцийн бодлого, төлөвлөгөөг боловсруулах зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна.Мөн Эдийн засгийн онолын тэнхим тус тэнхмээс салбарлан биеэ дааж гарсан явдал нь өргөжин тэлж байгаагийн бас нэг үзүүлэлт юм.

Тус тэнхмийн багш нар олон улсын төслүүд болон бизнесийн байгууллагуудын захиалгат ажлууд болох зах зээлийн судалгаа, стратеги болон бизнес төлөвлөгөө боловсруулах ажлуудыг хийхийн зэрэгцээ ном сурах бичиг боловсруулах, курс семинарт хамрагдах, байгууллагын захиалгаар хичээл заах зэргээр нийгэмд хувь нэмрээ оруулсаар ирсэн.

2005 оны 6 сард Дээд Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийн шийдвэрээр Бизнесийн Удирдлагын Бакалаврын өдрийн хөтөлбөр нь магадлан итгэмжлэгдсэн.

1996 оноос эхлэн эчнээ хөтөлбөр, 2000 оноос оройн хөтөлбөрүүдээр элсэлт авч 2,5 жилийн сургалтын хөтөлбөрийн дагуу 1999 оноос эчнээ, 2002 оноос оройн хөтөлбөрөөр Бизнесийн Удирдлагын Бакалаврын зэрэг олгож эхэлсэн ба нийтдээ 300 орчим оюутан төгссөн. Монголын эдийн засгийн өсөлт хөгжил, манай төгсөгчидийн ажил эрхлэлтийн байдлаас харахад тэдний албан тушаал болон карьерийн өсөлт өндөр байгаа бөгөөд бизнесийн удирдлагын мэргэжлийн эрэлт хэрэгцээ улам өсөх нь тодорхой байна.

Тэнхмийн эрхэм зорилго

"Монголын бизнесийн орчны өөрчлөлтөд оновчтой хариу үйлдэл үзүүлэхүйц удирдлагын шийдвэрийг манлайлан хэрэгжүүлдэг, өрсөлдөх чадвар, шинэлэг сэтгэлгээ бүхий шинэ үеийн шилдэг менежерийг бэлтгэхэд оршино"
 
МЭДЭЭ                                                    events