Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
 
200 zuraas
 
 
МВА СУРГАЛТЫН ХЭЛБЭРҮҮД

Бизнесийн удирдлагын мастерын хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс орж үзнэ үү

ОРОЙН АНГИ
Сургалтын онцлог нь:
  • Даваагаас Баасан гарагт 18.15-21.05 цагт хичээллэнэ.
  • Танхимын цагийн хуваарь бусад хэлбэрүүдээсээ харьцангуй шахуу учир илүү их мэдлэг мэдээллийг богино хугацаанд авах боломжтой.
  • Мэргэжлийн ба мэргэжлийн бус ангид суралцах боломжтой. Мэргэжлийн ангид эдийн засаг, бизнесийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан элсэгчид орох ба бусад чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалагсад мэргэжлийн бус ангид суралцаж болно.
  • Санхүүгийн удирдлага, бизнесийн менежмент, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэших боломжтой.
Суралцах хугацаа:
  • Суралцах хугацаа мэргэжлийн ангид 1.5 жил, мэргэжлийн бус ангид 2 жил байна.
  • Суралцах хугацаандаа нийт 42 кредит цагийн хичээл үзнэ,
  • Сүүлийн улиралд Мастерын дипломын ажлаа /6 кредит/ хамгаална.
БЯМБА ГАРАГИЙН АНГИ
Сургалтын онцлог нь:
  • Ажлын өдрүүдэд танхимын хичээл хийх боломжгүй хүмүүст зориулагдсан
  • Хичээлийн жилийн турш долоо хоногийн бямба гараг бүр 9.00-18.00 цагт хичээллэнэ.
  • Мэргэжлийн ба мэргэжлийн бус ангид суралцах боломжтой.
  • Мэргэжлийн ангид эдийн засаг, бизнесийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан элсэгчид орох ба бусад чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалагсад мэргэжлийн бус ангид суралцаж болно.
Суралцах хугацаа:
  • Суралцах хугацаа мэргэжлийн ангид 2.5 жил, мэргэжлийн бус ангид 3 жил байна.
  • Суралцах хугацаандаа нийт 42 кредит цагийн хичээл үзнэ Сүүлийн улиралд Мастерын дипломын ажлаа /6 кредит/ хамгаална.
ЭЧНЭЭ АНГИ
Сургалтын онцлог нь:
  • Улаанбаатар хотоос хол, хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг хүмүүст зориулагдсан
  • Хичээлийн жилд 2 удаа 3 ба 10 дугаар сард ажлын 20 орчим хоногт танхимын хичээлд сууж бусад үед нь зайны сургалтын хэлбэрээр сургалтаа үргэлжлүүлнэ.
  • Танхимын хичээл нь 9.00-18.00 цагт хичээллэнэ.
  • Зөвхөн мэргэжлийн ангид эдийн засаг, бизнесийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан элсэгчид суралцаж болно.
Суралцах хугацаа:
  • Мэргэжлийн ангид 2.5 жил байна.
  • Суралцах хугацаандаа нийт 42 кредит цагийн хичээл үзнэ,
  • Сүүлийн улиралд Мастерын дипломын ажлаа /6 кредит/ хамгаална.
УДИРДАХ АЖИЛТНЫ АНГИ
Төрийн болон бизнесийн байгууллагад удирдах дээд албан тушаал эрхэлдэг хүмүүст зориулагдсан. Ажил, бизнесээсээ хөндийрөлгүйгээр харьцангуй богино хугацаанд МВА зэрэг хүртэх боломжтой.
  • Хичээлийн жилийн турш долоо хоногийн баасан гарагт 14.00-20.30 ба бямба гарагт 9.00-18.00 цагт хичээллэнэ.
ОЛОН УЛСЫН АНГИ
Ажил, бизнесээсээ хөндийрөлгүйгээр эх орондоо суралцаж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хөгжингүй орны боловсрол эзэмших боломж олгоно. БНСУ-ын Хандоны Глобал Их Сургуулийн МВА зэрэг авах боломжтой.
  • Даваагаас Баасан гарагт 18.15-21.05 цагт хичээллэнэ.
  Ahmaduud