Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
 
200 zuraas
 
 
СЭЗДС, БНСУ-ын Хандоны Глобаль Их Сургуулийн /ХГИС/ хамтарсан Бизнесийн удирдлагын Глобаль менежментийн мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 2+2 хамтарсан хөтөлбөр

СЭЗДС, Хандоны Глобаль Их Сургууль /ХГИС/ хамтран 2+2 бакалаврын зэрэг олгох олон улсын хөтөлбөрийг 2007-2008 оны хичээлийн жилээс эхлэн явуулж байна. Хөтөлбөрт нийтдээ 50 орчим оюутан хамрагдаад байна.

БНСУ-ын ХГИС нь 3500 гаруй оюутан, 300 гаруй багштай бөгөөд гадаадын 30 гаруй орны оюутан уг сургуульд суралцдаг. ХГИС нь БНСУ-ын боловсролын шинэчлэлийн манлайлалд явдаг бөгөөд тус улсын Боловсрол, Шинжлэх Ухаан, Технологийн Яамны Их сургуулиудын чадавхийг сайжруулах төслийн 2008, 2009 оны шагналуудыг хүртжээ. Уг сургууль нь БНСУ-д анх удаа боловсролын глобалчлалыг чухалчлан үзэж байгаа сургуулийн хувьд нийт мэргэжлийн үндсэн хичээлийн 30 гаруй хувь нь англи хэл дээр ордог бөгөөд цаашид үүнийг 50 хувьд хүргэх зорилттой байна.

2006 онд Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соѐлын Байгууллага / ЮНЕСКО/ нь ХГИС-ийг UNITWIN /University Twinning and Networking Programme/ буюу олон улсын их, дээд сургуулиудын хамтын ажиллагаа, сүлжээний хүрээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сургуулиар сонгосон байна.

Бизнесийн удирдлагын "Глобаль менежмент" -ийн мэргэжлийг сонгосон оюутнууд СЭЗДС-д 1, 2 дугаар курст, 3, 4 дүгээр курст ХГИС-д шилжин суралцаж хоѐр сургуулийн бакалаврын зэргийн дипломтай төгсөнө. СЭЗДС-д 2 жил суралцсаны дараа ХГИС-ийн оюутан элсүүлэх журмын дагуу тус сургуулийн багш нарын бүрэлдэхүүнтэй комисс мэргэжлийн хичээлүүдэд суурилсан бичгийн шалгалт (Writing Qualifying Exam), мөн аман шалгалт (Oral Exam) авч, сонгон шалгаруулалтанд оролцсоноор ХГИС-д суралцах эрхийг олж авна. Сонгон шалгаруулалтанд оролцох оюутнуудад сурлагын дүн нь 3.5 дээш голчтой байх гэсэн ерөнхий шаардлагыг тавина. Оюутан СЭЗДС-д суралцах хугацаандаа мэргэжлийн үндсэн хичээлүүдийг судлахын зэрэгцээгээр долоо хоногт 16 цагийн англи хэл үзэх ба нийт 2 жилийн хугацаанд 640 танхимын цагийн Англи хэлний хичээлийг үзэж, дараагийн шатны сургалтанд хамрагдах хэлний бэлтгэлийг олж авна.

Хөтөлбөрт элсүүлэх болзол: Бүрэн дунд боловсрол эзэмшсэн, Ерөнхий шалгалтын босго оноо: Англи хэл 750, Математик 620

Элсэгч нь эхний хоѐр жилийн сургалтын төлбөрөө СЭЗДС-ийн кредит системийн дагуу төлнө. Дараагийн хоѐр жилд ХГИС-ийн журмын дагуу төлбөрөө хийнэ.
  Ahmaduud