Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
 
200 zuraas
 
 
СЭЗДС – Сингапурын ФТМС хамтарсан хөтөлбөр

СЭЗДС, Сингапур улсын ФТМС Глобал сургуулийн хамтарсан Олон Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогч /АССА/ бэлтгэх хөтөлбөр

Олон Улс дахь санхүү бүртгэлийн мэргэжлийн эрэлт өдрөөс өдөрт өсөж байгаа өнөө үед Монгол Улсын хувьд ч Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн Мэргэшсэн Нягтлан бодогч бэлтгэх шаардлага бий болсон юм. Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн Мэргэшсэн Нягтлан бодогч болох хамгийн том алхам нь АССА (Association of Chartered Certified Accountant) зэрэг цолд хүрэх юм.

СЭЗДС нь Сингапурын Ази дахь АССА-ийн сургалт явуулах эрх бүхий байгууллага болох ФТМС Глобал Академи хамтран 2006 оноос Санхүү, нягтлан бодох бүртгэл болон мэдээллийн технологийн чиглэлээр чанартай сургалт явуулж байна. ФТМС Глобал Академи нь 1986 онд Сингапур Улсад байгуулагдсан бөгөөд өдгөө дэлхийн 12 оронд Мэргэжлийн Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрүүдээр сургалт явуулдаг Олон Улсын нэр хүндтэй байгууллага юм. Тус Академийн Ази, Африк, Европын орнуудад Олон Улсын хэмжээнд Мэргэшсэн Нягтлан бодогч бэлтгэх үйлсэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдгийг үнэлэн Сингапур Улсын засгийн газраас "Singapore Quality Class" шагнал, мөн Олон Улсын АССА нийгэмлэгээс олгодог "Premier Plus" зэрэглэлийн эзэн болсон нь тус зэрэглэлийг хүртсэн Азийн цорын ганц сургууль болсон юм.

Энэхүү олон улсын хөтөлбөрт суралцсанаар:
Их Британи Улс дахь Олон Улсын Мэргэшсэн нягтлан бодогчын Нийгэмлэгээс АССА мэргэжлийн цол зэрэг авч Дэлхийн 170 гаруй оронд мэргэжлээрээ ажиллах боломж
Амжилттай суралцсан төгсөгчид Их Британий Оксфорд Бруукс Их Сургуулийн бакалаврын зэрэг хүртэх боломж
Мөн амжилттай суралцсан төгсөгчид СЭЗДС-ийн Бакалавар, МВА цол зэрэг хүртэх давуу эрх, боломжоор тус тус хангагдана.

Сургалтын онцлог:
Мэргэжлийн хичээлүүдийг Англи хэл дээр гадаад багш нар заана. 2 жил буюу эхний үе шатыг суралцаж дүүргэн зохих шаардлага хангасны дараа дэлхийн 140 гаруй оронд шууд үргэлжлүүлэн суралцах боломжтой. Тус хамтарсан хөтөлбөрт СЭЗДС-ийн өдрийн ангийн үндсэн хичээлүүд судлахын сацуу 7 хоногт 10 цагийн англи хэлний хичээл орж бизнесийн бэлтгэл болон англи хэлний түвшин хангагдсаны дараа АССА-гийн үндсэн хичээлүүд ордог тул үндсэн хөтөлбөрийн сургалтын төлбөрөөс өндөр төлбөртэй байна.

Эх орондоо хямд зардлаар Дэлхийд үнэлэгдэх боловсролтой болж, Монголын ирээдүйн бизнесийн лидерүүдтэй хамт суралцан ажил хэргийн болон анд нөхдийн холбоогоо бий болгох зэрэг олон алтан боломж таныг хүлээж байна.
  Ahmaduud