| |
|
|
СЭЗДС, БНХАУ-ын Далианы Их Сургуулийн /ДИС/ хамтарсан
Бизнесийн Эрх Зүйч мэргэжлээр
бакалаврын зэрэг олгох 2+2 хамтарсан хөтөлбөр
СЭЗДС нь Хятад хэлний өндөр боловсролтой, Монгол болон Хятад улсын хууль эрх зүйн орчинд ажиллах чадвартай бизнесийн чиглэлээр мэргэшсэн эрх зүйч шаардлагатай байгааг олж тогтоосны үндсэн дээр БНХАУ-ын Далианы Их Сургуультай /ДИС/ хамтран Бизнесийн Эрх Зүйч мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 2+2 хөтөлбөрийг 2009-2010 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж байна.
Далианы Их Сургууль бол мужийнхаа хамгийн том их сургууль бөгөөд Далианы Эдийн засаг, технологийн хөгжлийн бүсэд байрладаг. Тус сургууль 866 багш 13000 оюутантай бөгөөд Олон Улсын Соѐлын солилцооны коллежед нь 100 гаруй гадаад оюутан суралцдаг. Далианы Их Сургууль нь чадварлаг боловсон хүчний нөөцийн эх уурхай гэдэг үнэлгээг хотоосоо авчээ. Далианы Эдийн засаг, технологийн хөгжлийн бүс нь тус улсын хөгжлийн бүсүүдийн хамгийн анхны бүсүүдийн нэг бөгөөд маш хурдацтай хөгжиж буй газар юм. Далиан хот нь цаг агаарын хувьд нэн тохиромжтой зундаа сэрүүн, өвөлдөө дулаан, далайн эргийн үзэсгэлэнт хот юм.
Хөтөлбөрийн зорилго: Глобаль орчин, тухайлбал Монгол, Хятадын бизнесийн болон хууль, эрх зүйн орчинд зохицон ажиллах, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлах чадвартай, хятад хэлний өндөр мэдлэг боловсрол, соѐл эзэмшсэн, бизнесийн чиглэлээр мэргэшсэн эрх зүйч бэлтгэхэд оршино.
Бизнесийн эрх зүйн бакалаврын зэрэг олгох сургалтыг Монгол улс, БНХАУ-д дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх стандартын шаардлагад нийцүүлэн явуулах ба хөтөлбөр нийт 167 кредит цагийн багтаамжтай. Тус хөтөлбөрт элссэн оюутан СЭЗДС-д 2 жил суралцах бөгөөд энэ хугацаанд сурлагын амжилт нь 2.75-аас дээш голч дүнтэй, хятад хэлний түвшин тогтоох шалгалтанд (HSK) 4 зэрэг авсан оюутан Далианы их сургуульд 3,4 курсдээ суралцах эрхтэй болно. Далианы Их сургуульд үргэлжлүүлэн амжилттай суралцаж хятад хэлний түвшин тогтоох шалгалтын (HSK) 7 зэрэг авсан тохиолдолд оюутан Бизнесийн Эрх Зүйч мэргэжлээр хоѐр сургуулийн бакалаврын зэрэг, дипломыг авна. Төгсөгчид хятад хэл дээр монголын ба хятадын бизнесийн эрх зүйн орчинтой холбоотой сэдвээр дипломын ажил бичиж хамгаална.
Оюутнууд СЭЗДС-д суралцах хугацаанд долоо хоногт 20-24 цагийн мэргэжлийн хичээл судлахын зэрэгцээгээр хятад хэлийг эрчимтэй үзэх ба хятад хэлийг 7 хоногт 16 цагаар Далианы их сургуулиас уригдан ирсэн мэргэжилтэн багш нар болон заах аргын өндөр ур чадвар бүхий монгол багш нар заана.
Хөтөлбөрт элсүүлэх болзол: Бүрэн дунд боловсрол эзэмшсэн, ЕШ-ын босго оноо : Нийгмийн тухай мэдлэг 620, Математик 620
Элсэгч нь эхний хоѐр жилийн сургалтын төлбөрөө СЭЗДС-ийн кредит системийн дагуу төлнө. Дараагийн хоѐр жилд ДИС-ийн журмын дагуу төлбөрөө хийнэ.
|
|
|


|
|
|