| |
|
|
СЭЗДС, БНХАУ-ын Далианы Политехникийн Их Сургуулийн /ДПИС/ хамтарсан
Олон улсын эдийн засаг, худалдаа мэргэжлээр
бакалаврын зэрэг олгох 2+2 хамтарсан хөтөлбөр
СЭЗДС 2010 - 2011 оны хичээлийн жилээс эхлэн БНХАУ-ын Далианы Политехникийн Их Сургуультай /ДПИС/ хамтран "Олон улсын эдийн засаг, худалдаа" мэргэжлээр бакалаврын зэрэг олгох хамтарсан 2+2 хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн зорилго: Олон улсын эдийн засаг, худалдааны олон талт асуудлаар эрдмийн болон бодлогын судалгаа, шинжилгээг хийж, асуудлыг шийдвэрлэхдээ бодит нөхцөл байдалд нийцүүлэн оновчтой шийдвэрлэдэг онолын өргөн мэдлэг, аналитик шинжилгээний чадвар, дадал эзэмшсэн, хятад хэлний өндөр мэдлэг, чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Далианы Политехникийн Их Сургууль 1958 онд анх байгуулагдсан бөгөөд 20 гаруй мянган оюутантай, 900 гаруй багшлах боловсон хүчинтэй. Энэ сургуулийн багш, профессорууд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын өндөр чадавхтай ба сүүлийн жилүүдэд Үндэсний байгалийн шинжлэх ухааны сангийн "973" ба "863" төслүүдийн 53 судалгааны ажлыг гүйцэтгэжээ. Тус сургууль гадаадын 20 гаруй их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа ба тухайлбал АНУ, Англи, Япон, Солонгос сургуулиудтай сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр ажиллаж байна.
ДПИС 2020 он гэхэд мэргэжлийн гол хичээлүүдээ үндэсний хэмжээний тэргүүн зэргийн хичээл болгох зорилт тавьж сургалт, судалгааны ажлаа өндөр түвшинд хүргэн зөвхөн дотооддоо бус мөн олон улсын хэмжээнд нөлөө бүхий нэр хүндтэй сургууль болох зорилт тавиад ажиллаж байна. ДПИС нь Далианы Эдийн засаг, технологийн хөгжлийн бүсэд байрладаг. Далианы Эдийн засаг, технологийн хөгжлийн бүс нь тус улсын хөгжлийн бүсүүдийн хамгийн анхны бүсүүдийн нэг бөгөөд маш хурдацтай хөгжиж буй газар юм. Далиан хот нь цаг агаарын хувьд нэн тохиромжтой зундаа сэрүүн, өвөлдөө дулаан далайн эргийн үзэсгэлэнт хот юм.
Тус хамтарсан хөтөлбөрт элссэн оюутан эхний 2 жил СЭЗДС-д суралцах ба энэ хугацаанд сурлагын амжилт нь 2.75-аас дээш голч дүнтэй, хятад хэлний түвшин тогтоох шалгалтанд (HSK) 4 зэрэг авсан оюутан ДПИС-д 3,4 курсдээ шилжин суралцах эрхтэй болно. Оюутан ДПИС-д үргэлжлүүлэн амжилттай суралцаж хятад хэлний түвшин тогтоох шалгалтын (HSK) 7 зэрэг авсан тохиолдолд Олон улсын эдийн засаг, худалдаа" мэргэжлээр хоѐр их сургуулийн бакалаврын зэрэг, дипломтой төгсөх боломжтой.
СЭЗДС-д суралцах хугацаанд оюутнууд хятад хэлийг 7 хоногт 16 цагаар судлах ба ДПИС –иас уригдан ирсэн мэргэжилтэн багш нар болон заах аргын өндөр ур чадвар бүхий монгол багш нар заана.
Хөтөлбөрт элсүүлэх болзол: Бүрэн дунд боловсрол эзэмшсэн, ЕШ-ын босго оноо : Математик 620, Англи хэл 620
Элсэгч нь эхний хоѐр жилийн сургалтын төлбөрөө СЭЗДС-ийн кредит системийн дагуу төлнө. Дараагийн хоѐр жилд ДПИС-ийн журмын дагуу төлбөрөө хийнэ.
|
|
|


|
|
|