БАКАЛАВРЫН ЗЭРЭГ ОЛГОХ ОРОЙ, ЭЧНЭЭ ХӨТӨЛБӨР
Товч түүх:
Санхүү, эдийн засгийн дээд сургууль 1995-1996 оны хичээлийн жилээс Эчнээ анги, 1997-1998 оны хичээлийн жилээс Оройн болон Бямба гаригийн эчнээ сургалтын ангид анхны элсэлтээ авч эхэлсэн. Жил бүр дор дурдсан хэлбэрээр оюутан элсүүлэн сургадаг.
1. Эчнээ /жилд 2-3 удаа хичээллэдэг/ (Алсын зайн эчнээ, орон нутгийн эчнээ)
2. Орой /7 хоног бүрийн эхний 4 өдөр хичээллэдэг/
3. Бямба гаригийн эчнээ /бямба гариг бүр /
Энэ сургалтанд эдийн засгийн бус дээд, санхүү, эдийн засгийн дунд боловсролтой иргэд элсэлтийн журмын дагуу элсэн суралцдаг.
Манай сургалтын гол онцлог нь улирал бүр үзэж судлах материал, ном сурах бичгээр хангадаг.
Эчнээ ангийн онцлог нь хөдөө орон нутгийн хүмүүст сурах боломжийг илүү олгодог. Бямба гаригийн эчнээ, Оройн анги нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг хүмүүст ажил төрлөөсөө хөндийрөлгүйгээр мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх боломжийг олгодог.
2006-2007 оны хичээлийн жилд тус хөтөлбөр Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлд хүсэлт тавьсаны дагуу 2007-2008 оны хичээлийн жилд Орой, эчнээ хөтөлбөр нь магадлан итгэмжлэгдсэн.
Хөтөлбөрийн тухай: Хэрвээ та ажил төрлөөсөө хөндийрөхгүйгээр, хамгийн богино хугацаанд, хамгийн хэрэгтэй мэргэжил эзэмшихийг хүсвэл манайхыг зориорой.
Суралцах хугацаа: 2,5 жил буюу сургалтын 5-6 улирал
Суралцах мэргэжил:
1. Нягтлан бодох бүртгэл
2. Санхүүгийн менежмент
3. Бизнесийн менежмент
Элсэлт: Жил бүр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сургуулийн сайтаар элсэлтийн өдрүүдийг зарлана.
1. Оройн ангийн элсэлтийг 8-р сарын 20-ноос хойш
2. Эчнээ ангийн элсэлтийг 3-р сарын 20-ноос хойш
3. Бямба гаригийн эчнээ ангийн элсэлтийг 8-р сарын 20-ноос болон 1-р сарын 20-ноос хойш тус тус зохион байгуулдаг.
4. Орон нутгийн эчнээ ангийг аймаг, орон нутгийн хүсэлтээр зохион байгуулдаг.
Хичээл сургалт:
Орой
1. 9-р сарын 1-нээс эхлэн 7 хоногийн ажлын 4 өдөр 16.30-21.20 цагт хичээллэнэ.
2. Улирал бүр 6 хичээл үзнэ. (1 хичээл 3 кредит)
Эчнээ
1. 4-р сарын эхний 7 хоногийн 1 дэх өдрөөс эхлэн 1 сар, 10-р сарын 2 дахь 7 хоногийн 1 дэхь өдрөөс эхлэн тус бүр 1 сарын хугацаанд Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба гаригуудад 8.00-18.00 цагийн хооронд хичээллэнэ.
2. Улирал бүр 6 хичээл үзнэ. (1 хичээл 3 кредит)
Бямба
1. 9-р сарын эхний Бямба гаригаас эхлэн 36-н бямба гаригийн өдрүүдэд хичээллэнэ, 8.00-18.30 цагуудад хичээллэнэ.
2. Улирал бүр 6 хичээл үзнэ. (1 хичээл 3 кредит)
Нэмэлт мэдээлэл:
1. Аймаг, орон нутгийн удирдлага болон иргэдийн хүсэлтээр тухайн орон нутагт эчнээ сургалт зохион байгуулж болно.
Жич: Бүх хөтөлбөрүүдийн 1 кредитэд оногдох сургалтын төлбөрийн хэмжээг сургуулийн удирдах зөвлөл жил бүр тогтоодог.
|