| |
|
|
СЭЗДС, Тайваны Азийн Их Сургуулийн /АИС/ хамтарсан
Санхүүгийн менежмент мэргэжлээр
бакалаврын зэрэг олгох хамтарсан хөтөлбөр
СЭЗДС 2010 - 2011 оны хичээлийн жилээс эхлэн Тайваний Азийн Их Сургуультай /АИС/ хамтран "Санхүүгийн менежмент" мэргэжлээр бакалаврын зэрэг олгох хамтарсан 2+2 хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Тайваны Азийн Их сургууль нь 2001 онд байгуулагдсан харьцангуй залуу сургууль боловч маш эрчтэй хөгжиж буй сургууль юм. Их сургуулийн бүрэлдэхүүнд 6 коллеж, 22 тэнхим ордог бөгөөд мастерийн түвшингийн 25, докторын түвшингийн 5 хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. АИС нь 2005 онд тус улсын Боловсролын Яамны үнэлгээгээр 3-р зэрэглэлийн их сургуулиуд дотор шилдэг сургууль буюу "Номер нэг" гэж үнэлэгджээ. Тус сургуулийн хэрэгжүүлж буй бүх хөтөлбөрүүд нь 2008 онд Тайваний Боловсролын Яамны үнэлгээний шалгууруудыг амжилттай биелүүлжээ. АИС арав гаруй мянган оюутантай бөгөөд багш нарын 80 гаруй хувь нь дэд профессороос дээш цолтой. АИС нь сургалт, судалгааныхаа ажлыг улам бүр сайжруулж дэлхийн түвшингийн сургууль болохоор зорилт тавин ажиллаж байна.
Хөтөлбөрийн зорилго: Даяаршлагдан буй өнөөгийн зах зээлийн шаардлагад нийцсэн онолын өндөр мэдлэг, практик чадвар эзэмшсэн олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэх явдал юм. Суралцагчид бизнес, эдийн засаг, санхүүгийн суурь ойлголт, мэдлэгтэй болохоос гадна санхүүгийн удирдлага, шинжилгээ, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын болон санхүүгийн шийдвэр гаргалт, эрсдэлийн удирдлага, үнэт цаасны болон уламжлагдсан зах зээл, олон улсын санхүүгийн удирдлага, санхүүгийн орчин үеийн хандлагын талаар өндөр түвшиний мэдлэг чадвар эзэмшинэ.
Тус хамтарсан хөтөлбөрт элссэн оюутан эхний 2 жил СЭЗДС-д суралцах ба энэ хугацаанд сурлагын амжилт нь 2.75-аас дээш голч дүнтэй, хятад хэлний шалгалтанд амжилттай дүн үзүүлсэн оюутан АИС-д 3,4 курсдээ шилжин суралцах эрхтэй болно. Оюутан АИС-д үргэлжлүүлэн амжилттай суралцаж хятад хэлний TOP шалгалтыг амжилттай өгсөн тохиолдолд "Санхүүгийн менежмент" мэргэжлээр хоѐр их сургуулийн бакалаврын зэрэг, дипломтой төгсөх боломжтой. Тус хөтөлбөрийг ирэх хичээлийн жилээс англи хэл дээр явуулах хувилбарын талаар яригдаж байна.
СЭЗДС-д суралцах хугацаанд оюутнууд үндсэн мэргэжлийн хичээлийн зэрэгцээ хятад хэлийг 7 хоногт 16 цагаар судлах ба АИС –иас уригдан ирсэн мэргэжилтэн багш нар болон заах аргын өндөр ур чадвар бүхий монгол багш нар заана.
Хөтөлбөрт элсүүлэх болзол: Бүрэн дунд боловсрол эзэмшсэн, ЕШ-ын босго оноо : Математик 620 , Англи хэл 620 эсвэл HSK 4 зэрэг
Элсэгч нь эхний хоѐр жилийн сургалтын төлбөрөө СЭЗДС-ийн кредит системийн дагуу төлнө. Дараагийн хоѐр жилд АИС-ийн журмын дагуу төлбөрөө хийнэ.
|
|
|


|
|
|